.jpg)
Хятадын Фуюань хотын Дуань гэдэг нөхөртэй эмэгтэй цахимаар Ли хэмээх залуутай танилцаж байнга харилцдаг болжээ. Залуу нь бараг мянга илүү км хол орших нэгэн хотод амьдардаг. Эмэгтэй тун хартай нөхөртэй ч гэр бүлтэй гэдгээ цахимын амрагаасаа нуужээ. Тэд нэлээд удаан харилцаж дотно болцгоосон гэнэ. Эцэст нь эмэгтэйн амьдардаг Фуюань гэдэг хотод уулзахаар болзож сэтгэл нь хөөрсөн залуу эр 1120 км-ын холоос ихээхэн зардал гаргаж нисэж иржээ. Гэтэл түүнийг цахимын амраг нь бус түүний ууртай нөхөр нь найз нарын хамт угтжээ. Тэд залууг гудамжинд тосож аваад шонд хүлж ороолгож хашраажээ. Энэ үзүүлбэрийг олон хүн харсан ч тэдний хэн нь ч залууг өмөөрсөнгүй. Хартай эр эхнэрээ цахимаар өөр залуутай харилцаж байгааг гадарлаад хүчээр хамаг үнэнийг нь хэлүүлж авчээ. Лигийн ирэх өдөр хугацаа, уулзах газрыг мэдэж аваад найз нараа дагуулан очиж ийнхүү сайн гэгч нь хашраажээ.
НУУЦ.мн