
АН-ын УИХ дах бүлгээс ардчилсан хувьсгалын анхдагчидад төрөөс байр орон сууц, сар бүрийн 100-200 мянган төгрөгний тэтгэлэг тогтмол өгч байх хуулий төслийг УИХ-д өргөн барилаа. Ингээд төрийн ачаа ахин нэгээр нэмэгдэх нь... Зүй нь ардчилсан хувьсгалын анхдагч партизан нарт төр бус харин АН-аас төрсөн олигархиуд, баячууд нь тэтгэлэг тэтгэмж өгч байх учиртай. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж Сүхбаатарын талбай дээр өлсөж цангаж явсан тэдний буянаар л одоогийн олигархиуд нь их хувьчлалаар далимдуулан асар их хөрөнгөтэй болсон. 1996-2000 онд төр барьж байхдаа эрх мэдлээ ашиглан улам их баяжсан. Банктай, үйлдвэртэй болсон. Ардчиллын буянаар одоо ч УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийгээс буухгүй явна. МАНАН-гийн томчууд намын эгэл жирийн гишүүдээ сонгуулиар хөөргөж байгаад баахан ашиглаад л хаядаг. Сонгуулиар нойр хоолгүй өдөржин шөнөжин зүтгэсний хүчинд өнөө хэд нь ахиад л УИХ-д сонгогддог. Үр дүнг нь намын жирийн гишүүд бус харин цүнх барьж гүйгсэд хүртдэг. Энэ явдал нь тухайн намдаа л хамаатай болохоос төрийн хэрэг бус. Төрд хүүхэд хөгшид сургууль цэцэрлэг гээд зарцуулах мөнгө асар их дутагдалтай байхад хажуугаар нь 20 гаруй жилийн өмнө Сүхбаатары талбай дэр сууж алхаж байсан хүмүүсийг тэжээх албагүй юм. Энэ өдгөө Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Г.Батхүү, С.Баярцогт, Н.Алтанхуяг, Л.Болд нарын үүрэг болно.
НУУЦ.мн