Нууц мэдээллийн уурхай

85 настай өвгөн 56 настай эрд байраа өвлүүлэхийн тулд ГЭРЛЭЖЭЭ

Нийтэлсэн: 2017-12-18 16:51:32

Гэхдээ тэд хоюул гетеросекс болохыг  Irish Mirror-д мэдээлжээ. Ирландын Дублин хотын 85 настай Мэт гэдэг өвгөн 56 настай Майкл О’Салливан гэдэг хижээл эртэй сайн найз төдийгүй олон жилийн хамтрагч гэнэ. Тэд 30 жил найзалж мөн «Jameson» гэдэг нутгийн брэнд вискины үйлдвэрийг мөн төдий жил хамтран ажиллуулж байгаа аж. 

Мэт  олон эмэгтэйтэй учирч явсан ч гэрлээгүй насаараа ганц бие явжээ. Одоо нас ахиж үр хүүхэдтэй болох цаг нь нэгэнт өнгөрсөн аж. Харин Майкл гэрлэсэн ч салаад уджээ. Хоёр охинтой агаад том нь өдгөө 29 настай гэнэ.  Мэт нийслэл хотын төвд өндөр үнэ хүрэх байшинтай ч түүнийг нь өвлөх үр хүүхэд, хамаатан садан  ч үгүй аж. Тэрээр олон жилийн хамтрагч он цагийн шалгарсан ганц найздаа байраа өвлүүлэхээр шууд шийдсэн ч хэрхэн өвлүүлэх тухайд удаан бодох хэрэгтэй болжээ.

Майкл : Нэг удаа Мэт надад байраа өвлүүлэхээр шийдсэнээ хэллээ. Би болж байна, гэхдээ би байшингийн өртөгийн бараг тал хувьтай тэнцэх татвар төлнө шүү гэв. Манай татварын шинэ хуулиар өвлөж авсан эд хөрөнгөнд 33 хувийн татвар төлдөг. Манай найз хамаатнаасаа 400 мянган еврогийн үнэтэй байшин өвлөж авсан ч хямралаас болоод 200 мянгаар л үнэлэгдсэн. Гэтэл татварынхан түүнээс 400 мянгаар тооцож татвар нэхсэн.  Ингээд арга мухардаад байтал Мэт ёстой санаанд оромгүй арга сэдсэн:
 
Мэт : Тиймээ би Майклтай гэрлэнэ. Гэхдээ тэр миний амраг биш хамтран амьдрагч ч биш. Харин ганц сайн найз маань байгаа юм. Надад үлдсэн хамгийн үнэт зүйл бол энэ байр маань байна. Үүнийгээ хамгийн сайн найздаа өгөх л гэж гэрлэж байгаа юм. 
Ирландын хуулиар өвлөж байгаа хөрөнгөнөөс маш их татвар авдаг ч эхнэр/нөхөр болон хүүхдүүд нь өвлөвөл тун бага татвар төлдөг гэнэ. Тус улс нь 2011 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Ижил хүйстэн хосууд уламжлалт гэрлэгчидийн бүхий л эрхийг адилхан эдэлдэг аж. Хашир өвгөн Майклтай гэрлэснээр сайн найз нь өв залгамжлалын их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байгаа гэнэ. 
 
 
NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших