ТheSun-д мэдээлснээр Америкийн Мичиган мужийн залуу хос Блейк болон Кевин Уолш нарын хайрын түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
Кевин : Бид хоёр 13 настай байхдаа 2002 оны 6-р сард хүүхдийн зуслан дээр танилцаж сайн найз болсон. Блейк намайг найзаар л хүлээж авсан байх, харин тэр зун миний сэтгэлийн гүнд бяцхан гал ассан юм
Блейк : Зуслангаас ирсэний дараа ч найзалж байсан. Утсаар ярьж захидал бичиж уулзалцдаг байлаа. Харин 2006 онд Кевин гэнэт таг болчихсон
Кевин : Тэгэхэд би 17 настай байсан. Би амьдрлаас залхаж уйдаж амиа хорлохоор хатуу шийдээд байлаа. Намайг гэх хүн энэ дэлхийд байхгүй мэт санагдсан юм. Гэтэл амиа хорлохоор төлөвлөсөн тэр өдөр гэнэт Блейк утсаар ярьсан. Бид бүтэн жил холбоо бариагүй байхад тэр залгасан хувь заяаны тохиол байх
Блейк : Сонин юу байна гэхэд Кевин хийх гэж байгаа зүйлээ үнэнээр нь хэллээ. Сонсонгуутаа би боль хэмээн байдгаараа чанга хашгирсан. Тэнэг бодлоо орхиж үгэнд минь орохыг хамаг байдгаараа гуйсан. Тэгээгүй бол одоо нөхөргүй байх байсан/инээв/
Кевин : Энэ мөчөөс эхлэн бидний харилцаа ахин сэргэсэн. 2013 онд би нэгэн бүсгүйтэй учирч түүний шахалтаар Блейкээс холбоогоо таслахад хүрсэн. Хоёр жилийн дараа ахин уулзахдаа харилцаагаа тасалсандаа удаан гэгч уучлал гуйж эвлэрсэн
Блейк : 2015 онд ч би зүгээр байгаагүй. Нэгэн бизнесмэн эртэй учирч гэрлэнэ, хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байлаа. 26 нас хүрч гэр бүл зохиох цаг боллоо гэж бодож явсан ч жилийн дараа хаягдсан. Дараа жил нь би зориг гаргаж Кевин луу ярьсан. Намайг таниад хоолой нь чичирч байгааг мэдсэн. Ингээд 17 насанд нь тусалсан шигээ ахин туслах хэрэгтэй болсоноо ойлгож ууж байгаа бааранд нь очиж чирч гаргаж ирсэн
Энэ уулзалтаас сарын дараа Швейцарын ууланд хамт аялж явахдаа Кевин багын найздаа бас аврагчдаа гэрлэх санал тавьжээ.
Залуугийн гэр бүл Блейкийг багаас нь сайн мэддэг ч бэр нь болж байгаад ихэд гайхсан гэнэ. Таван сарын дараа тэд гэрлэжээ.
Удахгүй хүүхэдтэй болох аж.
НУУЦ.мн