.jpg)
Mirror-д мэдээлснээр Английн шүүх 66 настай Кристин Копли гэдэг эмэгтэйг хүүхдээ байнга тамлан зовоож тарчилгасан хэргээр гурван жилийн хорих ял оноожээ. Настай эмэгтэйг буруутгасан гол баримт нь 39-тэй хүү Эндрюгийх нь 5 настайгаас нь эхлэн 10 жил үргэлжилсэн аймшигт хүүхэд насныхаа тухай өгүүлж цахимаар цацсан захидал юм.
Захидалд ээж нь 10 жилийн турш зодож жанчиж тамлан зовоож бие сэтгэлээр нь даажигнан тохуурхаж санаатайгаар өлсгөж цангааж хувцасны шүүгээ, гараажинд түгжиж хонуулж уранхай ноорхой хувцастай явуулж ирсэнийг бичжээ. Өлсөхдөө нохойныхоо хоолыг хүртэл идэж өвдөг тохой нь гарсан хувцаснаасаа болж үеийнхэндээ байнга шоолуулдаг байжээ.
-Азгүй Эндрю минь ...
Чамайг харанхуй хүйтэн өрөөнд түгжүүлж айж түгшиж эцэж сульдан зогсож байсныг чинь өчигдөрхөн мэт санаж байна. Ингэж шийтгүүлсэндээ эхлээд өөрийгөө буруутгадаг байсан биз... Гэхдээ чи андуурч байна. Гол буруутан нь Кристина хэмээх ээж гэж дуудуулах өчүүхэн ч эрхгүй эмэгтэйгээс болсон юм. Хүн бүхний хүүхэд нас аз жаргал баяр хөөрөөр дүүрэн өнгөрсөн биз.. Харин чамайг мэндэлсэн өдрөөс чинь эхлээд ээж чинь нүүрээ буруулсан. Чиний хүүхэд насны аз жаргал гэнэн цагаан сэтгэлийг чинь дэвсэлж няцалж хаясан. Чи их зовлон үзсэн. Ээж чинь үзэн ядсан хоолойгоор “чи гэдсэнд байхдаа үхчихгүй яасан юм” хэмээн хашгирахдаа царай нь ямар болж байсныг нь одоо ч санахаас айж байна. Гэхдээ одооны хүүхдүүдэд гарц зам аврал бий. Ирээдүй ч бий. Утсаа аваад хүүхдүүдэд тусалдаг газар луу залга ярь. Энэ тамаас гаргах тусламж дууд ... Харин Эндрю чамд ийм боломж байгаагүй... Зул сарын баяраар хүүхдүүд аав ээжийнхээ авчирсан бэлгийг задалж суухад эх чинь чиний эд зүйлийг гудамжныхандаа өчүүхэн үнээр зараад сууж байсан. Өөрөө чипс шокалод идэх атлаа чамайг хэдэн өдрөөр ч өлмүүн зэлмүүн явуулж чаддаг. Чи өлссөндөө ширээн дээрээс үйрмэг түүж нохойн хоол хүртэл идэж явсан. 14 нас хүрээд чи аргагүйн эрхэнд ажилд орсон. Анхны цалингаа аваад ирэхэд хатуу харгис ээж чинь булааж авах гэсэн. Харин чи зориг гаргаж үгүй гэж хэлээд дарсны лонхоор тархиа хага цохиулж байсан. Энэ мөчид л чи ээж гэх тэр эмэгтэйг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг ухаарч гэрээсээ зугтааасан ...
.jpg)
Эндрю ээжийнхээ гэрээс зугтаан аав дээрээ очжээ. Аав архичин ч хамт байхад арай дээр байсан гэнэ. Энэ захидал цацагдсаны дараа цагдаагийн газраас мөрдлөг эхлүүлжээ. 30 настай дүү нь мөн л ээжийнхээ эсрэг мэдүүлэг өгчээ. Тухайн үеийн хөрш нар нь Эндрюг ээждээ байнга зодуулж тамлуулж байсныг нэгэн дуугаар гэрчилжээ. Нэгэн гэрч түүнийг гудамжныхаа хамгийн гунигтай аз жаргалгүй хүүхэд байсан гэж баталжээ.
NUUTS.mn