(1).jpg)
“Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан Live хийсэн нь өдрийн гол шуугиан байлаа. Охин өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан агаад өдгөө АН-ын “Бридж” гэх Д.Ганхуягийн охин гэх мэдэлэл цацагдаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын томоохон баячууд, албан тушаалтны өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой мэдээлэл дэлгэлээ. Өөрөө энэ хэргийн хохирогч аж. Болсон явдлын тухайд 2015 онд охин болон түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай ярьжээ. Шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэрэг хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан дуудагдах аж. Дээдсийн хүрээнийхэн буюу томчуудын хүүхдүүд холбогдсон гэдгийг охины хэлсэн нэр хаяг баталж байна. Охин “Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, "Монос байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү...” гэв. Мөн "Corpоrate", “Blue Sky" гэх мэт тансаг газруудын нэрийг дурдаж байна. Хэрэг явдал гараад өдгөө хоёрдахь жилдээ орж байгаа аж. Гэсэн ч одоо л мөрдөн байцаах ажиллагаа нь дуусаж шүүхэд шилжжээ. Энэ зуурт охиныг айлгаж дарамтлаж мөн мөнгөөр амыг нь таглах гэж оролдсон байна. Томчуудын хүүхдүүдийн холбогдсон хар тамхины хэрэг шуугиан дэгдээгээд л замхардаг. 2011 онд тухайн үеийн Хууль зүйн яамны ТБНД-аар ажиллаж байсан Г.Баясгалангийн хүү хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдож шуугисан. Сүүлдээ хүний гуйлгыг зөөж яваад баригдсан болж таарсан. Гэхдээ л урдаас авчирч чадсан. Гэтэл хар тамхины хэрэгт шийтгүүлсэн Байгальмаа гэх эмэгтэй одоо болтол Хятадад хоригдож байна. Томчууд хар тамхины хэрэгт холбогдсон хүүхдээ хууль чангатай урд хөршөөс хүртэл аваад ирж чадаж байхад Монголд гарсан хэргийг аргалах юухан байх билээ...
НУУЦ.мн