
УИХ-ын хаалттай хуралдаанаар Б.Хурцыг элчин сайдаар томилохыг 96 хувийн санлаар дэмжлээ. Үүний дараа ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж "Би энэ томилгоог эрс эсэргүүцэж байгаа. Миний байр суурь тодорхой байгаа. Би УИХ-ын чуулганы хуралдаанд "Ийм томилгоо хийсэнийхээ төлөөр та нар ичих болно" гэж хэлчихээд гараад ирсэн. Яагаад томилсоныг тэр хүлцэнгүй Их хурлын дарга М.Энхболдоос очиж асуу" хэмээн уурсав. Ийнхүү Их хурдын дарга буруутан боллоо. Гэхдээ хэн Б.Хурцыг элчин сайдад томилсон билээ. Б.Хурц ярицлага өгөхдөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж авч уулзаж стресс багатай ажил хийхийг зөвлөөд БНСУ-д элчин сайдаар явах санал тавьсан гэсэн. Удалгүй Засгийн газрын хуралдаанаар томилсон. Үүнээс үзэхэд монгол төрийг ичигвэртэй байдалд оруулсан хүн нь М.Энхболд бус харин У.Хүрэлсүх мөн. Өдгөө уурсаж байгаа Ц.Нямдорж элчин сайдын томилгоог хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр эсэргүүцээгүй байж одоо цамнах хэрэггүй юм. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй. Засгийн газар оруулж ирээгүй бол Их хурал хэлэлцэхгүй байсан.
НУУЦ.мн