Нууц мэдээллийн уурхай

Жолооны үнэмлэхээ сайн дураараа ХУРААЛГАСАН япон ахмадууд оршуулгын хөнгөлөлт эдэлнэ

Нийтэлсэн: 2017-12-13 14:35:55

 

 
2016 оны байдлаар Наран улсад 70-аас дээш насны дөрвөн сая гаруй хүн жолоо барьдаг гэсэн тооцоо гарсан. Мөн 50-70 хүртэлхи насны зургаан сая гаруй иргэн жолооны үнэмлэхтэй, хөдөлгөөнд оролцдог гэнэ. Сүүлийн таван жилд ахмад настнуудын гаргасан зам тээврийн осол зөрчил эрс нэмэгдсэн тул эрх баригчид тэднийг жолоо барихаас татгалзахыг уриалж байна. Үүний хариуд муж бүрд олон төрлийн хөнгөлөлт амлаж байгаа аж. Хонсю арлын  Айти мужид жолооны үнэмлэхээ сайн дураараа хураалгасан ахмадууд Sugakiya сүлжээ зоогийн газрын 70 ресторанд 15 хүртэлхи хувийн хөнгөлөлт эдлэхээр болжээ.   Харин Айчи мужийн захиргаа  жолооны үнэмлэхээ хураалгасан ахмадууд өвөрмөц хөнгөлөлт үзүүлж байна.  Жолоо барихаас татгалзасан ахмадуудад мужийн буяны нэгэн компаний оршуулгын үйлчилгээнд 20 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх  эрхийн бичиг тараажээ. Мөн бусад мужуудад такси, нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх карт өгч байгаа аж.  Өнгөрсөн хавар 70-80 насны иргэн нэг өдрийн дотор дараалсан том осол гаргасан нь олон нийтийг цочроосон. Мияги мужийн Сендай хотод жолоо барьж байсан 80 настай ахмадын бие гэнэт муудсанаас машин нь эмийн сан луу дайрч орсон. Мөн энэ өдөр хааз тоормосоо андуурч будилсан 70 настай жолооч бас л машинаараа дэлгүүр лүү дайрч оржээ. Орой нь 70 настай эмэгтэй жолооч жолоогооо алдсанаас эмнэлэг рүү дайран орж 13 хүнийг хүнд хөнгөн гэмтээсэн аж.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших