Нууц мэдээллийн уурхай

Дубайн гэрээнд аудит хийнэ

Нийтэлсэн: 2017-12-13 06:00:38

 

Үндэсний Аудитын газар “Оюутолгой” ХХК-д санхүүгийн шалгалт хийх гэнэ. Тодруулбал, стратегийн орд эзэмшигч “Оюутолгой” компани Засгийн газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг нягтлах аж. “Оюутолгой”-д хийх аудитын шалгалтыг Дубайн гэрээнээс эхлүүлнэ. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 5-р сард Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлал хийх үеэрээ Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байдаг. Оюутолгой ордын нийт баялгийн 80% нь газрын гүнд бий учир далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх зайлшгүй шаардлага байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой төсөл улс төрөөс ангид болж бизнесийн зарчмаар явахаар боллоо. Шийдлийн Засгийн газар гурван жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүллээ хэмээн хэвлэлээр ярьж байлаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Монгол Улсын эдийн засагт 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Эхний ээлжинд шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгож чадлаа хэмжээ байв.

Дубайн гэрээ гайхалтай сайн гэрээ болсон гэж Шийдлийн Засгийн газрын тэргүүн ам хуурай суулгүй магтсан ч энэхүү гэрээг “Луйвар” гэх шүүмжлэл байнга дагасан. Өнөөдрийг хүртэл Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл хууль хяналтын байгууллагуудыг чиглэдэг. Монгол Улсын Ерөнхий асан Д.Бямбасүрэн: Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгах ёстой. Уг гэрээг Рио Тинтогийн захиалгаар Ч.Сайханбилэг хийсэн гэж хардаж буйгаа хэлсэн байдаг. Тэгвэл Дубайн гэрээтэй холбоотой маргаантай асуудал ирэх онд тодорхой болно. Монгол улсад ашигтай гэрээ юу, ашиггүй гэрээ юу гэдгийг санхүүгийн шалгалтаар тогтооно. Үндэсний аудитын газар, Олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан горимоор санхүүгийн шалгалт хийхээр болсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар саяхан мэдэгдсэн.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших