.jpg)
Өнгөрсөн 10-р сарын 6-нд ГХЯ-нд баярт өдөр тохиож олон жил дуншиж балгас болохдоо шахсан ёслол хүндэтгэлийн өргөөгөө баяр ёслолын байдалтай нээсэн. Аз дутахад Ц.Мөнх-Оргил энэ үед сайдын үүрэг гүйцэтгэгч болсон байв. Өмнөх сайд нараас өвлөж ирсэн АСЕМ-ын мөнгө угаалт, “Диломат-95”-ын хувьчлал зэрэгт тун хөдөлж өгөөгүй энэ сайд ёслол хүндэтгэлийн өргөөнд овоо анхаарч нэлээд бужигнаан хэл ам болсоны эцэст анхны гэрээлэгчээс өөр компаниар гүйцэтгүүлж дуусгасан. Энэ өргөө их учиртай. Яамны өргөтгөлийн ажил 2013 онд эхэлсэн нь Л.Болдыг сайд байх үе юм. Анхны төсөвт өртөг нь 11,2 тэрбум төгрөг агаад, доороо хоёр давхар, дээрээ 11 давхар нийт гурван блок өргөө сүндэрлэх байсан. Гүйцэтгэгч нь яамны сайдын зөвлөх “Молекул” Батж.Батбаярын нэгэн хүүгийн компани. Ер нь Л.Болдыг сайд болох бүрд салбарт нь том барилгын ажил эхэлдэг, тэр барилгыг нь “Мо” даргын хүүхдийн компани барьдаг, барихдаа санхүүжилтээ бөөнөөр нь авдаг бичигдээгүй хууль тогтоод байсан. Үүнийг ч ТЕГ-ын экс дарга Б.Хурц Төрийн ордонд зарласан. Л.Болд нь хувь хүний хувьд хүн сайтай. Өөрийн хүрээнийхнийгээ хаан ч орхидоггүй. Очсон газар бүртээ дагуулж явдаг. Мөн барилгын "хоббитой" гэхэд болно. Мөн л очсон яам бүрдээ том барилгын ажил эхлүүлдэг. БХЯ-наас ГХЯ-нд ирсэнийх нь дараа яам даяар “Болдын баг, балгас хоёрыг яах вэ” гэсэн яриа гарч байсан гэдэг. Л.Болдын гадаад томилгоонууд тухайн үедээ бөөн хэл ам татдаг байсан. Гэхдээ энэ удаад “балгас”-ых нь тухай өгүүлье. Экс сайдтан өөрийгөө БХЯ, ГХЯ-ны барилгын ажилд огт хамаагүй гэж зүтгэдэг. Үүгээрээ Ц.Нямдоржтой их адилхан. Хууль зүйн сайдтан С.Зоригийн хэргийн ажлыг хэсгийг олонтоо тарааж бужигнуулсан ч гарын үсэгтэй нэг ч тушаал нь байдаггүй тухай Б.Хурц ярьсан. Үүнтэй адилхан барилгын ажилд Л.Болд хамаатайг батлах нэг ч баримт бас л байхгүй. Гэхдээ сайд байхад нь “Мо” дарга зөвлөх нь, “Мо” даргын хүүхдийн компани яамны өргөтгөлийг барьсан нь үнэн юм. Ийм үед холбоогүй хамаагүй гэхэд итгэх хүн гарахгүй. “Мо” даргын хүүхдийн компани барилгаа ажлаа эрдүү дээрэлхүү эхэлсэн. Үүнд хамгийн түрүүнд өртсөн хүмүүс нь яамны ДБҮААГ-ынхан. Тэд хяналт тавьж байсан ухаантай. “Мо” даргын хүүхдийн компани сууриа ухахдаа яамны сантехникийн шугам сүлжээг гэмтээсэн. Үнэндээ шугам сүлжээ дээр баригдсан барига юм. Шугам хоолой эвдсэнийг нь хэлсэн ч нохой хуцсан чинээ тоогоогүй. Ингээд тааваараа шахуу бараг хяналтгүй барьж байсан тул удааширч “балгас” гэдэг нэр авсан. Энэ хооронд зураг төсөл нь хэдэнтээ өөрчлөгдөв. Сайд нар солигдсон ч барилгын ажил яст мэлхийн хурдаар явж байсан. Эцэст нь өнгөрсөн оны намар л яаманд энэ асуудлаар том хуралдаж зад “хэрэлдсэн”. Хяналт тавих үүрэгтэй ДБҮААГ-ынхан гол буруутан болов. Тэднийг муугаас барилгын ажил сунжирч сүүлдээ гүйцэтгэгч нь олдохоо байсан болж таарсан. Тухайн үед ДБҮААГ-ын орлогч даргаар ажиллаж байсан н.Циэнойдов өдгөө “Бодь” цамхагийн ашиглалтын албан том даргаар ажиллаж байгаа нь нэгийг хэлээд байна. Хурлаас “Мо” даргын хүүхдийн компаний техник хэрэгслийг барьцаанд авах шийдвэр гаргасан ч цемент шахдаг ганц помпер л үлдсэн байсан. Харин өргөтгөлийн гүйцэтгэлийг “ЗигЗаг” компаниар хийлгэсэн нь өнгөрсөн зун дууссан. Мөн Л.Болдын үед Сэлхэд БХЯ-наас маш том газар худалдаж авсан. Одоо энэ газрыг “Дипломат-95” цогцолбор шиг дарга нар нь хувьчилж авах хувь заяа хүлээж байна. ГХЯ-ыг АН-аас Л.Болд, А.Баттөр, Б.Болор нар хамгийн их “ноолсон”. Ноолох нь хэтэрсэн тул яамныхан “Болдоггүй Болд, Больдоггүй Болор, Балардаггүй Баттөр” гэж тээршаадаг байв. Энэ намынхан л эрх барьж байхад яаманд хамгийн том хэмжээтэй мөнгөний ажил хийгдэж хамгийн сор болсон обьектууд нь хувьчлагдсан.
НУУЦ.мн
Хүний адаг модны хөө болсон амьтан юмдаа.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд Төрийн***баны цалин хөлсний гарын авлага ном байна лээ. Үнэ 8000 төг гэнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд АБТ боловсруулах гарын авлага ном байна лээ. Үнэ 8000 төг гэнэ.