“ЗГАБ” -ын ажилтан ажлаа алдахгүйн тул эмнэлгээс ХОЁР СУГА таягтай ажилдаа ирж байжээ
Нийтэлсэн: 2017-12-13 02:14:12
.jpg)
Өдгөө төрийн албан хаагчдын ихэнхи нь банкны зээл өрийн дарамттай байна. Гэхдээ хамгийн аймшигтай нь ажлын байрны дарамт, халагдах айдас юм. Хүүхэд төрүүлсэн, өвчтэй эсвэл эмнэлэгт хэвтэж байхад нь шалтаглаад ажлаас халагдаг болсон. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд эргээд хуучин ажилдаа орох нь бараг бүтэшгүй хэрэг болжээ. Дарга нар нь аль хэдийн өөр хүн авчихсөн байдаг. Ажлаа алдахгүйн тулд өвдсөн албан хаагчид эмчилгээгээ таслан ажилдаа ирдэг болжээ. Төрийн өмчит “Засгийн газрын авто бааз”-д гарсан явдлыг иймэрхүү жишээнд оруулж болно. Тус баазын нэгэн ажилтанд өнгөрсөн оноос л халах аюул нүүрлэжээ. 2016 оны зуны сүүл сард намын харьяаллаар байгууллагын удирдлага солигдож, томилогдсон цагаасаа эхлэн өмнөх даргын үед ажилд орсон хүмүүсийг халж, сольж өөрчилж эхэлжээ. Ажилтан ч мөн энэ давалгаанд өртсөн. Тэтгэмж өгөөд ажлаас чөлөөлнө, өөр шинэ хүн авна гэх байдлаар ерөнхий нягтлан бодогч, хүний нөөцийн ажилтнаар удаа дараа хэлүүлж ажлаас гаргахаар шахжээ. Мөн дагалдан ажилтан томилон өгч ажлаа зааж, чиний ажлыг авах хүмүүс гэх зэргээр шахалт үзүүлсэн гэнэ. Тухайн ажилтан нь ар гэрийн байдлаа хэлж учирласан боловч дарга нь огт хүлээж авсангүй. Намар нь хөлөө гэмтээж эмнэлэгт арав гаруй хоног хэвтэхэд дарга өөрийн биеэр утасдаж “орны чинь хүнийг авлаа шүү” гэснээс айж сандран бүрэн эмчлүүлэлгүй хоёр суга таягтай ажилдаа бушуухан оржээ. Гэсэн ч дарамт зогсонгүй. Сүүлдээ тохиролцохгүй бол тэтгэмжгүй шууд хална шүү гэжээ. Ингээд өнгөрсөн 3-р сард хурал хийж 2016 онд байгууллагийн касснаас кассын орлогоос 274 мянган төгрөг дутаасан хэмээн ажлаас нь халжээ. Харин ажилтан ер нь гурван сая 274 мянган төгрөг дутсан, үүнээс гурван саяыг нь дарга авсан, үлдсэн 247 мянган төгрөгөөр нь би зээлээ төлөөд дараа нь буцааж тушаасан гэжээ.
НУУЦ.мн
