Эмэгтэй сайдад гаргаж байсан омгоо асуудлыг УХРААЖ шийдсэн хоёр сайддаа гаргаасай ...
.jpg)
У.Хүрэлсүх шадар сайд байхдаа ЭМ-ийн экс сайд А.Цогцэцэгийг “асуудлыг шийдэх гэж сайд болдог юм” хэмээн ааг омгоо гаргаж байсан. Гэтэл асуудлыг шийдэх гэж Гашуунсухайтын боомт руу явсан Ж.Бат-Эрдэнэ, Д.Сумьяабазар нар нь богиносгох ёстой дарааллыг бүр уртасгаад хүрээд иржээ. Одоо тэдэнд ямар арга хэмжээ авах бол. Сайд нарыг очихоос өмнө нүүрсний тэрэгний дараалал 90 км-д хүрч байсан. Өдгөө 120 км болж даруй 30 км-ээр сунажээ. Шинэ Засгийн газрын сайд нар асуудлыг ингэж л шийддэг юм байна. Өдгөө аргаа барсан хоёр сайдын ярьж байгаа зүйл нь ачилтыг түр зогсоож тээвэрлэх машины тоог бууруулах гэнэ. Хамгийн энгийн нэг удаагийн, амиа аргацаасан шийдэл.
.jpg)
Ийнхүү нохой сүүлээ сүүл хонгорцогоо гэгчээр эцсийн эцэст уурхайчид жолооч нарт хохиролтой байх л шийдэл гарч байна. Ачилт зогсоовол уурхайчид сул зогсоно. Тээвэрлэх машины тоог бууруулбал жолоочид ажилгүй болно. Жолооч уурхайчид тэдний гэр бүл шинэ жилийн босгон дээр мөнгөгүй таг суулаа. У.Хүрэлсүх шадар сайд байхдаа адуу хилээр гаргахыг хориход олон малчид шинэ жил, цагаан сарын хохироод үлэж байсан. Нүүрсний тээвэрлэлтийн хүндрэлийг шийдэхийн тулд нүүрсний бүлэглэлийн эрх ашиг лоббиг няцаах давж гарах зориг зүрх гаргах ёстой байсан. Гэсэн ч гаргаж чадсангүй. Бүлэглэл ахин дийллээ.
