.jpg)
Английн Channel 4 сувгаар гарсан “Ичгүүргүй гэр бүл”/ Shameless/ цувралд гардагтай тэстэй нэгэн гэр бүл Кент гүнлэгийг Тонбридж хотыг 10 гаруй жилийн турш айлган чичрүүлж байсан гэнэ. Гэсэн ч энэхүү Селвудсын гэр бүлийн бүх гишүүд ээлж дараалан шоронд суусаар Зул сарын баярын өмнө хот амгалан тайван болсон тухай
Daily Mirror-д мэдээлжээ. Өрхийн тэргүүн Роберт 12 жилийн өмнө архины гүн хордлогоор өнгөрсний дараа 53 настай бэлэвсэн эхнэр Лесли, гурван хүү нь болох 24-тэй Даррен, 33-тай Жейсон, 31 настай Ли болон 29 настай охин Келли нар нь хөршүүдээ айдас хүйдэст автуулж байжээ.
Оны эхээр хүү Жэйсон нь АТМ эвдэж 25 мянган фунт дээрэмдсэн хэргээр зургаан жилийн хорих ял авчээ.
Дараа нь ээж Лесли нь хүү Ли-гийн хамт танхайн хэргээр 18 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
Үүний дараа том хүү Лесли нь хөршөө хутгалаад 15 сарын хорих ял авчээ.
Саяхан наранд үлдээд байсан охин Келли нь мөн л хөрш эмэгтэйгээ зодсон хэргээр баригдаж нэг жил хоригдох нь тодорхой болжээ. Энэхүү гэр бүлийнхэн бүгдээрээ баригдсанд нагац эгч Тереза Кол нь маш их баярлажээ.
-Эднийхэн гэр бүлээрээ зэрлэг танхай, шийдчихсэн хүмүүс. Миний дүү Лесли ч мөн адил. Хорвоо яаж даадаг юм гэмээр улс. Би тэднийг бүр үзэн яддаг. Жинхэнэ араатнууд. Одоо бүгдээрээ баригдаад Зул сарын баяраа тайван тэмдэглэх болсон нь ямар сайхан юм бэ-
Одоогоор охин нь шүүх хурлаа хүлээн цагдаад хоригдож байгаа бол ээж нь Ашфордын шоронд, гурван хүү нь Шеппи арлын шоронд ялаа эдэлж байгаа аж.
НУУЦ.мн