.jpg)
New York Post-д мэдээлснээр 23 настай Мишелль Шифер гэдэг багш эмэгтэй Техас мужийн Хьюстон хотын нэгэн дунд сургуульд тун боломжийн гэрээгээр ажиллаж байжээ. Цалин нь муугүйгээс гадна сургуулийн дотуур байранд үнэ төлбөргүй суух болжээ.
Гэтэл багш бүсгүй 15 настай сурагч хөвгүүнтэйгээ нууцаар учир ургуулсаныг удтал хэн ч мэдсэнгүй. Харин хөвгүүний ангийн найз нь тохиолдлоор хараад араас дагаж мөрдөж бүхнийг мэдэж авчээ. Оройн цагаар багш бүсгүй учирдаг сурагчтайгаа түргэн хоолны газар хооллож байхыг нь “тагнуулч” хүү олж харжээ.
Хооллоод гарахад нь араас нь дагасан гэнэ. Машинаараа явсаар нэгэн байшингийн гадна очиж 30 минут саатжээ. Дараа нь машинаасаа гарч байшинд орсонд нь тагнуулч хүү секс хийсэн гэж таамаглажээ. Тэрээр мэдсэн харсан бүхнээ сургуулийн захиралдаа хэлсэнд шууд цагдаад мэдэгджээ. Багш эмэгтэйг насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэмээн баривчилжээ. Мөрдөн байцаалтын үеэр тэрээр хэргээ бүрэн хүлээсэн байна. Сургуулийн захиргаа ажлаас нь халж дотуур байрнаас нь хөөжээ. Экс багш эмэгтэй өдгөө 30 мянган долларын барьцаагаар суллагдаад байгаа аж.
НУУЦ.мн