.jpg)
Mirror-д мэдээлснээр Английн Далингтон хотын Саре Брюмл гэдэг 30 настай эмэгтэй 34 настай Дэвид Сондерс эртэй нэлээд удаан болзжээ. Тэд өнгөрсөн намар хоёр тийшээ болж эмэгтэй нь Майкл Лоусон гэдэг шинэ амрагтай болжээ. Шинэ амраг нь нийгэмд эзлэх байр суурь, цалин хөлс төдийгүй хайр халамжаараа өмнөхөөс нь хамаагүй илүү байсан гэнэ.
Ийнхүү хөөрөлд авсан эмэгтэй салахдаа нэлээд асуудал үүсгэсэн эксээ даапаалж хариугаа авахаар шийдсэн нь том алдаа болжээ. Тэрээр шинэ амрагдаа аман секс хийж өгч байгаа зургаа эксдээ явуулж тохуурхжээ. Энэ зургийг үзсэн экс нь шууд хутга ханцуйлан тэдний гэрт давхиж очсон байна. Тухайн үед хэргийн эзэн болсон эмэгтэй гэртээ байгаагүй нь аз болжээ. Ийнхүү шинэ хуучин хоёр амраг байшингийн босгон дээр халз тулж эцэст нь хуучин нь шинийгээ хутгалж хөнөөжээ. Баривчлагдсан экс амраг Дэвид нь хүн амины хэрэгт шинэ амрагийг буруутгажээ.
-Тэр эхлээд намайг гэрээсээ хөөсөн. Дараа хутга бариад гарч ирсэн. Бид хоёр ноцолдож би хутгыг булааж авахад тэр зугтаасан. Гүйцэж бариад ахин ноцолдох үед хутга биед нь орсон байсан. Би сайн айлгая л гэсэн болохоос алах санаа өвөртлөөгүй-
Мөрдлөгөөр хүн амины хэргийн сэдэлт болсон зургийг Сара экс амраг руугаа явуулсан нь батлагджээ. Зургаа явуулахаас өмнө доромжилсон гутаасан мессэж олныг бичсэнийг экс нь мэдүүлжээ. Доромжлолыг нь тэсээд өнгөрөөсөн ч аман секс хийж буй зураг явуулахад нь экс амрагийх нь тэсвэр барагдаж өшөө хорслоо тайлахаар хутга барин гэрт нь очжээ.
НУУЦ.мн