.jpg)
Шинэ Засгийн газар Ерөнхий сайдаасаа эхлэн хамгийн аюултай хортой цэг бүсэд ажиллалаа хэмээн цацуулж байна. У.Хүрэлсүх бүр сонгож байгаад хамгийн их хордсон бүсэд очиж “ажилласан” . Та бидний төлөө өөрийгөө золиосолж байгаа нь энэ. Тэгвэл ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нар дэлхийд хүртэл нэрээ мандуулсан Гашуунсухайтын боомтын нүүрсний дарааллыг багасгахаар олон машинтай олон камертай очсон. Сайд нар очсон биш сахил хүртээд шал дордов гэгч болжээ. Хоёр сайдыг очих үед дэлхийн хамгийн урт дарааллын нийт урт 90-100 км-д хэлбэлзэж байсан. Сайд нарыг явсаны дараа 20 км-ээр нэмэгдэж өдгөө 120 болжээ. Хоёр сайдын ажлын үр дүнг энэ тоо л хэлээд өгч байна. Уг нь дайчин залуу сайд нар очиж газар дээр нь “гайхалтай” олон арга хэмжээ авсаны дараа дарааллын урт багасах ёстой байсан. Гэтэл багассангүй харин ч улам уртасжээ. Өдгөө хүйтний эрт чангарсан нь байдлыг бүр хүндрүүллээ. Уг нь Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд шийдвэр гаргаж уртын урт тээврийг уг нь хорьсон ухаантай. Гэтэл энэ шийвэр Гашуунсухайтад огт хэрэгжсэнгүй. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэвэл Засгийн газар бизнес-эдийн засгийн бүлэглэлийн гарт бүрэн баглагджээ. Төрийн ямар ч шийдвэр нүүрсний салбарт нөлөөтэй буухгүй байна. Засгийн газрын гишүүд танилцсан болж шийдвэр гаргасан болж нэр зүүх төдийд ажиллаж байна. Бүлэглэл нэгэнт төрийн толгой дээр гарсаны жишээ энэ юм. Сайд нар очиж ажиллах үед “Тавантолгой” компаний захирал Ж.Бат-Эрдэнэ сайдын шаардлагыг огт хүлээж авахгүй тайлбараар таглаж байсан. Хариуцсан хоёр яам нь төдийгүй Засгийн газар ч нэгэнт тогтсон тогтолцоог эвдэх өөрчлөх чадваргүй болжээ. Бүлэглэл өнөөгийн байдлаараа л ашгаа олсоор байх хүсэлтэй аж. Мөн тэдний хүсэл сонирхол Засгийн газрын шийдвэрээс ч хүчтэй нөлөөтэй байна.
НУУЦ.мн