Нууц мэдээллийн уурхай

“Амиа хорлох” гэсэн багш эмэгтэй, амиа хорлохоос нь “айсан” замын цагдаа хоёрыг ЦАГААТГАЖЭЭ

Нийтэлсэн: 2017-12-11 08:01:08

 

2017 оны 5-р сарын 13-ны өдөр 14-р хорооноос Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн төлөөлөгч н. Дорждулам  59-р сургуулийн хашаанд мод тариулжээ. Модыг багш нар тэрьжээ. Ажлаа дууссаны дараа багш нар “ганц юм зохицуулах” болж анги нь үсэглэлийн баяр хийсэн бага ангийн багшийндаа очиж хоёр лонх архи уужээ. Дараа нь “Хонда-Пит” машинтай багш нь бусдыгаа хүргэж өгөөр Өлзийт хорооноос гарч яваад эргүүлийн цагдаатай тааралджээ. Машинаас архи үнэртэж байсан агаад жолоо барьсан багшаас ч ханхалж байжээ. Бичиг баримтыг нь хурааж 500 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авна гэхэд багш эмэгтэй уйлж жалга руу үсэрч амиа хорлоно гэж айлгажээ. Бусад багш нар ч үсэрч мэдэх хурц ааштай хүн гэж баталжээ. Үнэхээр амиа хорлохоос нь  “айсан” цагдаа нар торгуулийг 240 мянган төгрөг болтол буулгаж бичиг баримтыг нь хураажээ. Бичиг баримтаа хураалгасан багш мөнгөний эрэлд гарсан ч олдсонгүй. Хамт явсан багш нар нь туслаагүй гэнэ. Тухайн үед тус сургуулийн хоёр багшийн хурим болоход заримд нь хатуу үг хэлжээ. Ингээд  75 мянган төгрөг олоод дүүргийн замын цагдаагийн газарт очиход дэслэгч болон хамт явсан цагдаа нь байжээ. Мөнгөний хэмжээг нь сонссон цагдаа нар “юу вэ, 75 мянган төгрөгөөр торгууль төлдөг болчихсон юм уу” гэж инээлдээд 240 мянган төгрөгөө бэлнээр авчир гэж тулгажээ. Гэсэн ч сүүлдээ зөөлөрч кола тамхинд гүйлгэжээ. Багш 12 мянган төгрөгөөр хэлсэнийг нь авчирч өгөөд үлдсэн мөнгөө дуудлагын дэвтрийн завсар хавчуулаад явсан байсныг нь мэдээгүй гэж цагдаа нар мэдүүлжээ. Мөнгө үлдээснийг багшийг явсаны дараа л дэвтрээ сөхөхдөө харсан гэнэ. Харин багш хээл хахууль өгөөгүй гэж мэдүүлсэн. Тэрээр цагдаагийн газарт цагдаа нарт торгуулийн мөнгө л төлсөн гэжээ.  Гэхдээ торгуулиа дутуу төлсөн ч бичиг баримтаа авч чаджээ. Хамт ажилладаг багшийх нь “хуурай ах”  дүүргийн замын цагдаагийн тасагт ажилладаг байсан нь тус болжээ. Ер нь “хоолны мөнгөний” хэмжээнд л шийдэгдсэн бололтой. Гэхдээ хэрэг явдал ингээд дууссангүй. Амиа хорлохоор айлгасан багшийн 75 мянган төгрөгний хэргийн тухай мэдээлэл ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтэсд хүрчээ. Хоёр цагдаа хахууль авсанаа мэдээж хүлээгээгүй. Харин  багш эмэгтэйг үнэхээр амиа хорлох байх гэдгээс л үнэхээр айсан гэжээ. Мөн уйлж байгаа эмэгтэй хүнийг хараад “хүн чанар” гаргасан гэдгээ ч хэлжээ. Гэхдээ согтуугаар жолоо барьсан этгээдийг тандагч багажаар үлээлгэж шалгаад, сэжиг бүхий үндэслэл байвал Замын цагдаад мэдэгдэх, ачигч машин дуудаж машиныг нь ачуулж жолоочийг нь эрүүлжүүлэх албаны үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Дотоод хяналтынхан багш эмэгтэйгээс мөн тайлбар авчээ. Хэрэг нам дарагдсан гэж бодож байсан багш цагдаагаас ахин дуудахад ангийнхан нь хэрэгт холбогдож гэж бодож очжээ. Гэтэл  75 мянга төгрөгнөөс болж нэг хүн ажилгүй болохдоо хүрээд байгааг хэлэхэд өрөвдөн тайлбар бичиж өгчээ. Мөн архи уугаагүй, амсаад л өгсөн гэдгээ ахин хэлэхэд цагдаа нар “амсах уух хоёр адилхан” гэж амыг нь таглажээ. Саяхан энэ “хөгжилтэй” хэргийг шүүх хэлэлцээд амиа хорлохоор “айлгасан” багш, амиа хорлохоос нь “айсан” замын цагдаа хоёрыг цагаатгасан байна. 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 2
  1. driver /202.9.43.77/ 2017-12-12 18:29:23

    bi ch gesen amia horlomoor l bna daan ch arhi uudaggyi l dee hehe

  2. Kkk /66.181.161.85/ 2017-12-12 18:59:48

    Gehdee 1beer bol yopon orost asuud***gui shde amsah uuh 2 sh*** uur shuu unerteh tudiig bol manaih sogtuu gedgee bolih heregtei harin ter sogtuu joloochiig bol erh hasaad torgolgui yahav odo tuilshirhaa bolimoor bnaa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших