.jpg)
Daily Mail-д мэдээслнээр санаанд оромгүй аймшигт хэрэг Бразильд гарчээ. Уберланд хотын Габриэль Барселуш Сильва гэдэг 18 настай оюутан бүсгүй жирэмсэлжээ. Наймдахь сараасаа өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй хэмээн цахимдаа бичиж зургаа оруулах болжээ.
-Найман сарын өмнө би Бурханы адислалыг хүртэж бие давхар болсон. Дотор маань шинэ хүн бүрдэж байна. Эхэндээ би айсан ч одоо дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болсоноо мэдэрсэн. Бяцхан охин маань мэдлэхэд хэдхэн сар л үлдлээ-
Тэрээр долоо хоног бүр зургаа цахимдаа оруулж иржээ.
-Чи минь өдөр ирэх тутам том болж байгааг би харж байна. Ямар их хайр хүрч байна вэ. Чинийхээ царайг хараагүй мөртлөө хайртай болчих юм-
Тэрхүү аймшигт өдрийн өглөө гэхэд энэ зургийг оруулж “би хамгийн аз жаргалтай эмэгтэй” гэж бичжээ.
Гэтэл оюутан бүсгүйд хөрш нь болох 38 настай эмэгтэй нууцаар маш их атаархаж бас хорсон иржээ. Эмэгтэй хоёр ч удаа зулбажээ. Хоёрдахь удаагаа зулбахад нь 34 настай нөхөр нь хүүхэд төрүүлэхгүй бол сална гэдгээ хэлжээ. Ингээд оюутан бүсгүйг хөнөөж хэвлий дэх хүүхдийг нь авах аймшигт төлөвлөгөө боловсруулжээ. Үүний тулд цахимаас хийсвэр хийх бичлэг, хичээлийг татан авч сайтар үзэж судалсан байна. Энэ нь хэрэг гарсаны дараа мөрдөн байцаалтаар батлагджээ. Эмэгтэйн гэрийн компьютерээс хийсвэр хийх тухай цуврал хичээлийн бичлэг олджээ. Бэлтгэлээ хангасны дараа оюутан бүсгүйг гудамжинд отож уулзаад гэртээ урьжээ. Нярай хүүхдэд хэрэгтэй зүйл өгөх хүсэлтэйгээ хэлэхэд бүсгүй зөвшөөрч гэрт нь дагаж оржээ. Эмэгтэй бүсгүйд урьдаас найруулж бэлдсэн хүчтэй нойрсуулах эмтэй ундаагаа өгч ухаан алдуулсан байна. Дараа нь хийсвэр хийж хүүхдийг нь гаргаж авчээ.
.jpg)
Бүсгүйг ухаан ороход боомилж хөнөөгөөд цэцэрлэгт булжээ. Харин өөрөө түргэн дуудаж гэнэт төрсөн тухайгаа мэдэгджээ. Дуудлагаар ирсэн эмч нар дөнгөж төрсөн гэх ээж, нярайд үзлэг хийгээд сэжиг авч цагдаа дууджээ. ДНК-ийн шинжилгээгээр нярай уг эмэгтэйн хүүхэд биш болох нь тогтоогджээ. Энэ үед тоглож байсан хүүхдүүд цэцэрлэгээс оюутан бүсгүйн цогцосыг олсоноор алуурчин хэргээ хүлээжээ. Гайхалтай нь хэрэгтэн эмэгтэй хийсвэрийг гэрийн нөхцөлд маш сайн хийсэн гэнэ. Нярай нь бие хэвийн байгаа аж.
NUUTS.mn
tanihgui hun baitugai tanil dotno hundee ch*** itge. hend ch*** itge.