The Sun-д мэдээлснээр Шотландын Эдинбург хотод байнга оршин суудаг итали иргэдийн дунд ийм хэрэг гарчээ. 43 настай Нунция Дель Виссио гэдэг эмэгтэй найз Луиза Брагальегийн хамт Марчелло Пальмо, Массимо Торресо гэдэг хоёр эртэй шөнийн клубд зад наргижээ. Шөнө дөл болсон хойно шоугаа үргэлжлүүлэхээр Марчеллогийн гэрт иржээ. Энд мөн л нэлээд уусаны дараа хосууд тус тусдаа өрөөнд орсон гэнэ. Харин Нунцияд энэ бүхэн хангалтгүй санагдсан тул тэрээр Марчеллогийн өрөөнд орж группэн секс хийх шаардлага тавьжээ.
- Луиза бид хоёрыг амарч байсан өрөөнд Нунция нүцгэн орж ирээд хачин шаардлага тавьсан. Бид татгалзсан. Өрөөнөөс гарахыг шаардаж би Нунция руу дэрээ авч шидсэн. Харин тэр уурлан хашгичиж над руу дайрсан-
Зодоон болоход Луйза гарч зугтжээ. Харин Нунция 40 настай эрээс хүчтэй байжээ. Тэрээр группэн секс хийхээс татгалзсан эрийг дороо хийж аваад өрөөсөн төмсөгийг нь тас хазжээ. Аймшигт өвдөлтөндөө дуу тавин орилоход нь бусад нь орж иржээ. Түүний хашхирахыг байр даяар сонссон тул хөршүүд нь цагдаа эмнэлэг дуудсан байна. Азгүй эрийг эмнэлэгт хүргэж төмсөгийг нь буцаан оёжээ. Биеийн байдал нь хэвийн ч удахгүй ахин мэс засал хийлгэх гэнэ. Шүүх группэн сексийн донтой эмэгтэйг 500 фунтээр торгож хохирогчийн эмчилгээний зардлыг нь төлүүлэхээр болжээ. Нунция шүүх хуралдаан дээр "тасарсан" тул юу ч санахгүй байна гэж мэдүүлжээ.
НУУЦ.мн