Нууц мэдээллийн уурхай

МАХН-ын хуваагдлын тухай "Буян" Б.Жаргалсайхан ИНГЭЖ хэллээ

Нийтэлсэн: 2017-12-11 02:14:37

 

МАХН хоёр хуваагдаж Н.Энхбаяр, О.Баасанхүү гэсэн хоёр даргатай боллоо. Энэ намын хагарлын тухай бас нэг намын дарга Д.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.
 
 
Тэрбээр “Ийм хөөрхөн цэрэг Н.Энхбаярын эрх чөлөөний манаанд зогсдог байв. Энэ цэрэг хоолоо голсон уу, цол хэргэм хүссэн үү, зан ааш нь эвдэрчээ. Бас цэргээ гомдоодог (М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Баяр, Сү.Батболд бүгд лй цэрэг нь явсан түүхтэй) харж хандаагүй Энхбаярын буруу байгаа л даа. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-наас болж ялагдсан гэсэн дүгнэлт хийсэн. Тийм учраас нийлэх нэгдэх ёстой гэсэн ерөнхий зарчим дээр зогсч Н.Энхбаяртай М.Энхболд хэд хэдэн удаа тохирох гэж үзсэн. Н.Энхбаяр "Тэгвэл намайг Ерөнхий сайд болго" гэсэн дургуйд хүчгүй муйхар шаардлага албаар тавьдаг. Тэгэнгүүт эрх баригчид МАХН-ыг хуваах ажлыг хийсэн. Ч.Улаан, Тэрбишдагва нарыг буцаан татсан. МАХН-аас очсон Энхжаргал, Дуламдорж гэсэн баахан нөхдөд тушаал өгсөн. Ерөнхийдөө манжид дагаар орсон ноёдод хэргэм зэрэг, цалин пүнлүү олгодог шиг. Гэвч тэдэнд эдгээр "ирэгсэд" хангалттай байсангүй. Нөгөөтэйгүүр МАХН илүү хүчирхэгжиж 2020 онд яаж ч мэдэхээр байгаа юм. МАХН-д Оюутолгойн гэрээг буруушаагч, уул уурхайн эздийн дайсан, Баабарын хэлсэнчлэн "Хар массын хаан" Ганбаатар хүч нэмэгдүүлээд очсон. Энэ аюул. Тийм учраас У.Хүрэлсүх Баасанхүүг (Хуульч Ц.Шаравдоржийн хэлсэн үг) санхүүгээр ханган авч (Төрийн ордон, Их тэнгэрт хуралдан Баянгол зочид буудалд буулган төлөөлөгч нарт 100 мянган төгрөг өгч байгаа аж. 1000 хүнийг 100000 тооц доо) МАХН-ыг хоёр хуваана. Дээд шүүх дээр О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэнэ. Үүний дараагаар цол хүртсэн О.Баасанхүү цэргээ дагуулан МАН-д элсэн орно. Н.Энхбаярыг зогсоох арга үүнээс арга байхгүй. МАН үнэн чанартаа АН-аас биш МАХН-аас үхтлээ айж байгаа. Тэдний саналаас 500 мянгыг авдаг хэмээн бодож байгаа юм. О.Баасанхүү бол хэнд ч дуудлагаар үйлчилгээ хэн шүү дээ. Энэ ажиллагаанд эртнээс бэлдсэн гэдгийг Н.Энхбаяр хар авсан ч оройтож хөөсөн юм билээ.Улс төрийн хүчнүүд нэг нэгнээ дотроос нь самардаг, урвуулдаг, хуваадаг технологид илэрхий гаршиж эхэллээ дээ” гэлээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших