Нууц мэдээллийн уурхай

Төмөр замын Аудитын албаны хэлтсийн даргадаа ЗОДУУЛСАН гэх ажилтан гомдол гаргажээ

Нийтэлсэн: 2017-12-11 01:54:07

 

Д.Жигжиднямаа  төмөр замын удирдах бүрэлдэхүүнийг эрүүгийн хэрэгт ял хүлээгсэдээр дүүргэх шахсан. Гэсэн ч олон нийт болон хуулийн шахалтанд орж чөлөөлж эхэлсэн. Харин энэ хэрэг явдал авилгалын хэрэгт ял хүлээсэн Ж.Пунцагийг Дотоод аудит, хяналтын албаны даргаар ажиллаж байхад буюу 5-р сарын сүүлээр гарчээ. Тухайн үед тус албаны  Дотоод аудитийн хэлтсийн дарга Д.Сарантуяа нь нэгэн ажилтнаа  өрөөнөөсөө түлхэж гаргасны улмаас ажилтны толгой доргижээ. Ажилтныхаа тархийг доргитол түлхсэн дарга нь эмэгтэй хүн гэнэ. Бяртай л эмэгтэй аж. Толгойдоо доргилт авсан ажилтан энэ тухайгаа удирдлагадаа мэдэгдээд чөлөө авч төмөр замын эмнэлэгт үзүүлж мөн зодуулсан тухайгаа төмөр замын цагдаад гомдол гаргаж өргөдөл бичиж өгчээ. Цагдаа өргөдлийн дагуу тайлбар авсан байна. Мөн гэмтлийн зэргийг нь тогтоохоор шинжээч томилсон аж. Өдгөө энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Зодуулсан гэх ажилтан буруутан болсон байж ч болох юм. Гэхдээ хэрэг явдал ажлын цагаар ажлын байранд нь болсон нь тодорхой байна. Үүнээс үзэхэд төмөр замын дарга нар ажилтнуудынхаа чихэнд нь бус биенд нь “хэлдэг” аж. Илэрч байгаа хэргээс  харахад иймэрхүү явдал олон гардаг бололтой.  Эрүүгий хэрэгт шийтгэгдсэн дээд дарга нарын зан харьцаа доод удирдлагад нь ч ийнхүү илэрч харагдах болжээ.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших