Нууц мэдээллийн уурхай

Сайхан сэтгэлт бүсгүйн ачаар 15 жил зовоосон хүзүүний ХАВДРААСАА салжээ

Нийтэлсэн: 2017-12-09 03:44:23

Филиппины Адольфо Або (Adolfo Abo) гэдэг 59 настай, таксины жолооч эрийн хүзүүнд 1993 оноос хавдар ургаж эхэлжээ. Тэрээр ажиллах хугацаандаа хураасан 800 доллартай тэнцэх хэмжээний хадгаламжаа бүгдийг нь эмчилгээнд зарцуулсан ч хавдар арилсангүй улам ч томорчээ. Сүүлдээ бүр томорч хүзүү мөрийг нь хамарсан асар том хавдар ургажээ. Ийнхүү жолоо барихад хүртэл хүндрэлтэй болжээ. 

-Хавдар өдөр бүр намайг тамлан зовоож байсан. Би хүзүүгээ эргүүлж чадахаа байсан тул хажуугийн бас арын толио харж чаддаггүй байв. Мөн үйлчлүүлэгчийн ачааг багажинд хийх нь надад жинхэнэ там болдог байсан-
Гэсэн ч тэрээр энэ бүхнийг тэсэж тэвчээд ажиллахаас өөр арга байсангүй. Филиппин эр гэрийнхээ ганц тэжээгч. Эхнэр  Жулиано нь хүнд багтраа өвчинтэй тул ажил хийдэггүй гэртээ суудаг. Эмчилгээнд нь өдөрт найман доллар зарцуулагддаг. Мөн хүү Новилин нь төрөлхийн хэлгүй дүлий гэнэ.
 
-Надад өөр сонголт байгаагүй. Тэсээд тэвчээд л ажиллаад байсан. Ийм хавдартай 15 жил явлаа. Өөрийнхөө өвчнөөс илүүтэйгээр ажлаа алдаж гэр бүлээ тэжээж чадахгүйд хүрэхээс л айдаг байв-
Гэтэл аз дайрч нэгэн сайхан сэтгэлт бүсгүй түүний таксинд буужээ. Таксины жолоочийн хавдар өвчний түүхийг асууж шалгаагаад буусан байна.
 
 
Бүсгүй тэр дороо цахимд зургийг нь оруулж Адольфод туслах хандивын аянг өрнүүлжээ. Зурагтынхантай холбогдож тусгай нэвтрүүлэг хийж гаргасан байна. Үүний дараа хандивын аян эрчимжиж олон хүн байгууллага тусалжээ. Эцэст нь хавдрыг авахуулах мэс заслын төлбөрийн мөнгө бүрджээ. Нийтдээ 13 мянган доллар цугларчээ. Өнгөрсөн сард Urology Clinic Luna Goco Medical Center –д хагалгаанд орж таксины жолоочийн асар том хавдрыг бүрэн авчээ.
 
 
Мөн илүү гарсан арьсыг нь хүртэл авсан байна.
 
 
Ийнхүү тэрээр хуучин төрхөндөө орж жирийн хүний адил хөдөлж явах болжээ. 
 
 
15 жил өөрийг шаналгасан хавдраас сайхан сэтгэлт бүсгүй, сайн санаат хүмүүсийн ачаар ийнхүү салжээ. Тэрээр өөрт нь тусалсан, мөнгө хандивласан хүмүүст насан туршдаа талархаж явах болно гэжээ. 
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 1
  1. zochin /103.26.193.142/ 2017-12-09 19:00:19

    Amidaaraa sug bolson udgan nertei badamgarav sug baihad hunii mustei sain humuus bas baih yum daa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших