Нууц мэдээллийн уурхай

Х.Баттулга: АТГ-ынхан МАН-ын 65-аас айгаад байвал НАДТАЙ хамтарч ажилла

Нийтэлсэн: 2017-12-08 05:53:24

“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо. Тэрээр хурлын эхэнд үг хэлсэн юм. Ингэхдээ АТГ-т гурван чиглээр АТГ ажиллах ёстой гэдгийг онцолсон юм. Тухайлбал, өнгөрсөн УИХ-д Монгол Улсын татварын хөрөнгөөр олборолт, хайгуул хийж байсан “Таван толгой” ордыг хэсэг бүлэг этгээдүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэр зааж, парламентаар оруулалгүй, Засгийн газраар шийдвэр гаргуулах гэж дайрсан. Тухайн үед нэр бүхий гишүүд зогсоож, өнөөдөр “Таван толгой”-н ашгаар улсынхаа төсөв, цалинг тавьж байна. Энэ бүлэглэл одоог хүртэл УИХ болон Засгийн газарт байгаа. Энэхүү ил, тод хэргийг АТГ-аас яагаад шалгахгүй байгаа. 60 тэрбумын асуудал болон 2008-2016 оны хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад 147 тэрбум төгрөг зарцуулсныг шалгахгүй байна вэ гэсэн асуултуудад хариулт өгч, энэ чиглэлээр ажиллах ёстойг санууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нийгмийн хамгийн хурц асуудал бол авлига. Авлига бол улс, эх орны хөгжлийг хойш татдаг. Үүнийг өнгөрсөн 27 жил туулсан замнал, эдэлсэн зовлон хангалттай нотолж өглөө. Учир нь, бид ардчилсан нийгмийг сонгохдоо их сайхан амьдарна гэж бодсон. Гэвч өнөөдөр зовлон нь их болсон байна. Харамсалтай нь, авлигатай тэмцэх хүсэл, зориг эрх баригчдад алга. Тэгсэн атлаа өрсөлдөгчөө намнах хэрэгсэл хэлбэрээр авлигын хэргийг ашиглаж байна. Манай улсад авлига гурван хүчин зүйлээс болж л цэцэглэж байна. Нэгт, уул уурхайн салбар. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэр, “Таван толгой” болон “Оюу толгой” компанитай холбоотой хэргүүд. Хоёрт, баялгийн лицензийн асуудал. Түүнийг хямдхан авдаг. Түүгээрээ авлига өгч, авдаг. Гуравт, бэлэн мөнгө. Ихэнх бэлэн мөнгө согтууруулах ундаагаар дамжиж байна. Бид жилд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний архи, согтууруулах ундааг хэрэглэж байна. Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр архидалт газар авч байна. Харин АТГ-ын зовлонг ойлгож байна. Мэдээж МАН-ын 65 бүлгийг илчилж, шалгахад хэцүү. Тэгвэл надтай хамтарч ажиллах саналаа тавь. Тэднээс айгаад байгаа юм бол төрийн тэргүүнтэйгээ хамтарч ажилла. Хамтарч ажиллаж чадвал авлигын ард гарна. Ард түмнээрээ авлигын эсрэг тэмцэх хэрэгтэй байна. Өнөөдөр л бид зоригтой хөдөлж, зоригтой ярихгүй бол хамгийн баян атлаа хамгийн ядуу орон болж хувирах нь” гэлээ.
 
Энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас Монгол Улсад 65,3 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Өөрөөр хэлбэл, жил хүрэхгүй хугацаанд улс дээрх их хэмжээний хохирол амссан болохыг АТГ-аас танилцуулсан юм.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших