.jpg)
Өнөөдрийн гол шуугианы нэг нь “Монголросцветмет” нэгдлийн захирал До.Ганболдыг саатуулсан явдал байв. Түүний баривчилгааны шалтгаан нь тодорхойгүй. Зарим эх сурвалжийн мэдээгээр Хятадын компаниудад зах зээлийн үнээс доогуур жонш, төмрийн хүдэр нийлүүлж улсад хохирол учруулсан байж магадгүй байна. Тэрээр 2015 оны 5-р сард Монгол- Оросын “Монголросцветмет”-ын нэгдлийн захирлаар томилогдсон. Товч намтарыг нь дурдахад АН-ыг 1996-2000 онд эрх барьж байхад тоглоомын гадна үлдсэн хөдөөний голдуу 13 хүн фракцлан "сөрөг хүчин" болсноор "Элсний 13" гэдэг доромж нэр үүссэн түүхтэй. Тэдгээр хүмүүсээс "сум" Х.Дашзэвэг, Д.Хувьтөгөлдөр нарын бараа сураг дуулдахгүй болоод удсан. Харин бүлгийн толгойлогч До.Ганболд, Н.Батцэрэг нар нь “овоо” яваад байсан. До.Ганболд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийг удирдаж бас Төв аймгийн Засаг дарга болох нь хэмээн яригдаж байсан ч УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүүг унаган “Монголросцветмет”-ийн ерөнхий захирлаар томилогдсон. Очингуутаа алтны гол уурхай болох “Зэрэгцээ”-гийн даргыг сольж байсан. Энэ нэгдлийн ерөнхий захирлын цалин хангамж нь “Эрдэнэт”-ийн удирдлагатай харьцуулахад нууцлаг байдаг. Гэхдээ Х.Бадамсүрэнгээс багагүй хангамжтай гэдэг нь ерөнхий захирлын 1-р орлогчоос нь харж болно. 2014-2016 оны хооронд 1-р орлогч нь 808 сая төгрөгний цалин авчээ. Мөн хугацаанд 62 сая төгрөгийг байрны түрээс хэмээн авсан байна. Ийнхүү хоёр жилд нийтдээ 900 гаруй сая төгрөгийг авчээ. Өмнөх удирдлага буюу 2013-2015 онд ажиллаж байсан Х.Болор-Эрдэнийн баг ажлаа өгөхдөө 324 мянган долларын нөхөн олговор аваад буужээ.
НУУЦ.мн