.jpg)
АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарласан. УИХ-аас энэ жагсаалтанд А.Ундраа, Б.Саранчимэг нар бичигджээ. Төрийн мөнгөөр сурсан эрхмүүдэд жилийн 16 мянган доллар зарцуулж байсан гэхээр чамгүй их өр болох нь тодорхой. Гишүүдийн хувьд та бидний адил боломжгүй болоод төлөхгүй яваа биз ...Харин энэ үед ах дүү хамаатан садны тус дэм их нэмэр болно. А.Ундраа гишүүнтэй харьцуулахад Б.Саранчимэг нь азтай. Түүнд Монголын тэргүүн баяны нэг улстөрч дүү Б.Наранхүү нь байна. Баян дүү нь нэг тэрбум 185 сая төгрөгний үнэлгээтэй таван машин, 21 тэрбумын хадгаламжтайгаараа баячуудыг өнгөлдөг бүр тэргүүлдэг. Тэрээр 800 саяар хурдан адуу худалдаж авч байсан. Түүнийг нутгийнхан нь эгчийнхээ сургалтын өрийг төлчих байх гэж хардаг гэнэ. Гэтэл мэдээгүй мэт явдагт нь гайхдаг аж. Б.Наранхүү гишүүнийг хурал тасалдаг гэх муу нэр салахгүй дагадаг. Уг нь хажуугаар нь ах дүүдээ тусалдаг гэсэн сайн нэр дагалдаж явбал зүгээр л юм.
НУУЦ.мн
Egch n duugee***ana uu duu n egchiigee***anaa uu xend xamaatai yum ene 2 in******rnii asuud***