Нууц мэдээллийн уурхай

У. Хүрэлсүхийн БЯР амтагдсан томилгоо ...

Нийтэлсэн: 2017-12-08 02:31:52

 

МАН-ныхан ямар хүнд эрх мэдэл өгсөнөө харж толгойгоо шаах үе энэ мэтээр олонтоо гарна. Засгийн газар хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Х.Хэрлэнг  томилжээ. Улстөрийн хүрээнд  тэрээр Ерөнхий сайдтай тун дотно дүү нь гэж явдагийг бүгд мэднэ.  У.Хүрэлсүхийн хувьд дүүгээ өмнө нь энэ газрын даргаар томилуулах гэж хэдэнтээ зүтгүүлж байсан гэдэг. 2000 оноос хойшхи Ерөнхий сайд нарт энэ тухай хүсэлт удаа дараа гаргаж байсныг  МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн удаа ам алдаж байсан. Х.Хэрлэн өмнө нь тус газарт Кадастрын газрын даргаар ажиллаж “Кадасртын” гэгдэх болсон. Шинэ томилгоо хийгдсэнээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын эрх ашиг хөндөгдлөө. Замбараагүй олгогдсон ашиг малтмалын лицензүүдийг цэгцэлнэ хэмээн том амласан тэрээр өөрийн хүнээ АМГТГ-ын даргаар томилж байж  амлалтаа биелүүлэх байсан. Болсон явдал У.Хүрэлсүх сайд нарынхаа үгийг сонсдоггүй гэдгийг ахин баталлаа. Д.Цогтбаатард хэлэлгүй Б.Хурцыг элчингээр явуулахаар шийдсэн. Н.Чинзориг сайд эрүүл мэндийн  даатгалын сангаа алдсан. Д.Сумьяазар өмнө нь АМГТГ-ыг нь булаах гэсэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай “нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлах”-даа тулж байсан. Харин энэ удаад бас л дуугай сууна.  Энэ Засгийн газрын сайд нар өөрийнхөө нэр хүндийг салбарынхан дундаа төдийгүй олон нийтийн өмнө хамгаалж чадахгүй Ерөнхий сайддаа алхам тутамдаа буулт хийж явна. Номхон тэмээг ноолоход амар гэдэг. Өөрсдийг нь ингэж ноолох эрхийг өөрсдөө л өгсөн. Хэт их эрх мэдэл захирах тушаах дуртай хүний гарт ийнхүү оржээ. 
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших