.jpg)
Америкийн Техас мужийн Августина Хигуэра гэдэг энэ эмэгтэй гэрлэхдээ нөхөрдөө заавал хүү төрүүлж өгнө хэмээн амлажээ.
Гэсэн ч бурхан түүний бардам занг дарахын тулд 14 охин заяасан байна. Харин тэрээр хүү гаргахын тулд ахин хэд ч төрөхөд бэлэн гэжээ.
-Одоо надад буцах зам байхгүй. Ахин 10 охины дараа хүү төрөх учиртай юм бол тэр охидуудыг нь гаргана-
Тэрээр том гурван охиноо эхний нөхрөөсөө төрүүлжээ. Дараа нь одоогийн нөхөртэйгөө суугаад дараалан хоёр охин гаргажээ. Ахин хүүхэд олоход нь эмч нар ихэр гээд нэг нь хүү байна гэж баярлуулжээ. Гэтэл ихэр охин байжээ. Гайхалтай нь дахин гурван удаа ихэр төрүүлсэн нь бүгд охин байжээ. Эмч нар үүнийг нь 500 мянганд нэг удаа тохиолдох явдал гэжээ. Августина нөхрийн хамт хүүхэд төлөвлөлтөө зохицуулах гэж жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн арга хэрэгсдийг ашиглаж үзсэн гэнэ.
Гэсэн ч хүүхэд олоод байдаг аж. Хоёрдахь ихэр охиноо төрүүлсний дараа эмч нар жилийн дараа хүүхэд олбол хүү байх магадлал өндөр байна гэж сануулжээ. Хэлсэнийх нь дагуу хүүхэд олтол бас л ихэр охин байжээ.
Өдгөө эхнэр нөхөр хоёр бага охиноо дөрвөн нас хүрсэний дараа ахин хүүд зүтгэхээр төлөвлөжээ. 14 хүүхэд тэр тусмаа охидыг өсгөнө гэдэг нь амаргүй ажил. Нөхөр нь сүүлийн таван жилийн турш амраагүй, бүтэн сайнаар ч цагийн ажил хийдэг. Харин олон хүүхдийнхээ ажлыг амжуулах гэж өдөрт 2-4 цаг л унтдаг гэнэ.
NUUTS.mn
хүн гэдэг амьтан ганц амьдрах насаа яах гэж ингэж олон. хүүхэд гаргаж үйлээ үзэж өнгөрүүлдэг байнаа.хүнээр хүн хийнэ гэдэг чинь маш их хөдөлмөр шүү дээ