.jpg)
Mirror-д мэдээлснээр Английн Бэкпула хотын 36 настай эмэгтэй Никола Флетчер 10 настайдаа Кроны өвчин хэмээх нарийн шулуун гэдэсний ховор эмгэг тусаж таван удаа хагалгаа хийлгэжээ. Тухайн үед өвчин эдгэрсэн мэт байсан гэнэ. Гэтэл найман жилийн дараа өвчин өөрийгөө сануулжээ. Энэ удаад дахиагүй боловч Кроны эмгэгээс үүдэлтэйгээр өгзөг нь цэврүүтэж шархалж эхэлсэн байна. Улмаар идээт бөөгнөрсөн шарх гарах болж ахин эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн.
Хагалгааны дараа 10 гаруй жил антибиотикын эмчилгээ хийлгэж дотоод үрэвслээ даржээ. Эцэст нь өвчнийг бүрэн ялж чадсан ч өгзөгөнд нь өөрийн аймшигт ул мөрөө үлдээжээ.
-Энэ 10 жилийн амьдрал маань там байсан гэхэд болно. Үрэвсэж цэврүүтсэн шарх эдгэрэлт удаантайгаас гадна аймшигтай өвддөг байлаа. Бүтэн 10 жил би нэг ч удаа сууж үзээгүй гэхэд болно. Шархандаа морфинтой лент нааж явахдаа таяг тулдаг. Дандаа түрүүлгээ харж унтана. Гэтэл би хажуугаар нь гурван хүү төрүүлсэн. Өвчнөөсөө болоод тэднийгээ асарч халамжилж чаддаггүй байв-
Тэрээр дотоод үрэвслээ бүрэн дарж чадсаны хүчинд өгзөгнийх нь үрэвсэлт идээт шарх эдгэрчээ. Гэсэн ч аймшигт том сорви үлдсэн нь эмэгтэй хүнийх нь хувьд том цохилт болжээ.
-Би наран шарлагын газар, усан санд ч орж чаддаггүй байлаа. Усны хувцас өмсөх ямар ч аргагүй болсон. Өгзөгний сорвиноос болж өөртөө итгэх итгэлээ алдаж байгаагаа мэдэрсэн-
Жилийн өмнө Николя нэрт дуучин Шерил Коулын тухай нэвтрүүлэг үзжээ.
Нэвтрүүлгээр дуучин эмэгтэй биеийнхээ том сорвийг шивээсээр далдалж нуусан тухай гарчээ. Ингээд шууд л шивээсчинд очжээ.
-Шивээсчин залуу өгзөгөө үзүүл гэхэд нь зүрх палхийгээд явчихсан. Хүн болгоноос нуудаг зүйлээ үзүүлэхээс хулчийсан тул шууд л гараад явсан. Гэсэн ч долоо хоногийн дараа өөрийгөө зоригжуулж байгаад очиж өгзөгөө харуулсан. Шивээсчин хараад том сарнайн шивээсээр халхалж болох юм гэсэн-
Шивээсчин өгзөгөн дээр нь зургаан цаг ажиллажээ. Үр дүнд нь сорви дээр нь ийм гайхалтай бүтээлийг урласан байна.
Олон цагаар шивээс хийлгэхэд нэлээд өвджээ. Гэхдээ сууж ч чаддаггүй байсан өмнөх 10 жилийн өвдөлттэй нь харьцуулахад юу ч биш байсан нь мэдээж.
Одоо тэрээр усны хувцас чөлөөтэй өмсөж наран шарлагын газраар зугаалдаг болсон.
Хүмүүс өгзөгөн дээрхи шивээсний цаана юу байгааг огтхон ч гадарладаггүй гэнэ. Харин шивээсийг нь гайхан магтаж шагширдаг.
NUUTS.mn