Нууц мэдээллийн уурхай

Хотын дарга С.Батболд “Аз жаргалтай” хотын индекс боловсруулахад НЭГ тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн: 2017-12-06 07:01:09

 

Ерөнхийлөгчид 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хориг тавьсан нь нүдээ олсон.  Одоо болдогсон бол хотын төсөвд хориг тавиасай... Энэ төсөвд нүд орой дээрээ гарахаар зүйл зөндөө байна. Түүний нэг нь аз жаргалтай хотын индекс тооцож сайжруулах арга хэмжээний зардалд нэг тэрбум төгрөгийг тавиулаад авчээ. Тэрбум төгрөгийг хотын дарга С.Батболд захиран зарцуулна. 
 
 
Монгол хүнд “совесть” байдаггүй тул энэ орос үгийг орчуулж болохгүй хэмээн Б.Ринчэн гуай хэлсэн гэдэг. Түүнтэй адил Улаанбаатард аз жаргал байхгүй. Агаар нь утаа, хөрс нь ялгадас, ус нь бохир, зам түгжрэлээр дүүрэн хотын иргэдээс аз жаргалын тухай судалгаа авч аз жаргалын түвшинг нь тогтоох индекс аргачлал боловсруулахад нэг тэрбумыг зарцуулах гэнэ. Бүр энэ ажиллагаа нь үе шаттай хэрэгжих аж.  Тэгсэн атлаа тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэхэд 200-хан сая төгрөг тавьжээ. Хотоос аз жаргал хайх хэрэггүй. Түүний оронд хотын даргаас аз жаргал хай... Үүнээс дутуугүй нэг зүйл байгаа нь Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл санхүүгийн төв болгох арга хэмжээний зардалд гурван тэрбумыг төсөвлөжээ.
 
 
Өвөлдөө Утаанбаатар, зундаа Өмхийбаатар хот маань ердөө гуравхан тэрбумаар л Шанхай Харбин гэх мэт хотыг ардаа орхиж Зүүн хойд Азийн аялал жуулчлал, соёл санхүүгийн төв болох нь ... Энэ бол Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга дуучин Д.Батсүхийн аугаа төлөвлөгөө юм.
 
 
Тэрээр ажлаа аваад Улаанбаатар хотыг  Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгохоор мэдэгдсэн. Гэхдээ түүний буруу биш. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар очсон хүн бүхэн ингэж “өвчигнөдөг” жамтай.  Одоо хэрхэн төв болгох тухай нь асуух хэрэггүй. Харин 1,5 тэрбумээр боссон шөнийн гудамж нь юу болсоныг Д.Батсүх даргаас асууя. Эхлээд гудамжаа босгоод дараа нь Зүүн хойд Азийн төвийн тухай ярь ...
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 1
  1. Зөв /66.181.160.37/ 2017-12-12 02:35:14

    Маш зүйтэй сайхан ажил байна жаргаад байж дээ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших