
ХХААҮЯ-ны албан ёсны сайтад сайд Б.Батзоригийн Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Сант сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд ажилласан мэдээг нийтэлжээ. Сайд "Шуурхай штаб"-тайгаа хамт явжээ. Гэсэн ч мэдээний агуулга нийтлэлийг харахад шуурхай ажилласан шинж алга. Хурал хийсэн, гартаа цаас барьсан ганц нэг зураг л харагдах агаад бусад нь хотоос яваа цэнхэр торгон дээлтэй ганган зочин эр шиг санагдлаа.

Сайдтан газар дээрээ асуудал бараг шийдээгүй юм байна. Албан мэдээнд бичсэнээр оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэхгүй байхыг л аймаг, сумын засаг дарга нарт үүрэгджээ. Хэрвээ ганцхан энэ үүрэг өгөх байсан юм бол олон машин дагуулж шатахуун үрж явах нь ямар хэрэг байна вэ ... Албан тоот явуулахад л болно. Сайдын хөдөө орон нутагт ажилласан нь У.Хүрэлсүхийн шадар сайд байхдаа өвс тарааж явдаг байсныг өөрийн эрхгүй санагдуулав. Өвс тараасан мэдээ нь өөрийх нь том зургаар нүүрэн дүүрэн чимэглэгддэгсэн. Д.Батзориг сайд ч бас л хөдөө малчны хотонд очсон зургаар албан мэдээгээ чимсээр сууна.
НУУЦ.мн