Нууц мэдээллийн уурхай

Ядруу өвгөн бэлэн 20 МЯНГАН доллароор “Harley Davidson” худалдан авч автосалоныхныг гайхшруулжээ

Нийтэлсэн: 2017-12-05 15:42:44

Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг. Тэгвэл  гадаад төрх хувцаслалтаар нь хүнийг дүгнэх нь тэр бүрий зөв шийдэл болдоггүй аж. Тайландын нэгэн автосалоны эрхлэгчийн  оруулсан пост Азид шуугиан тарьж байна. Салонд нь нэгэн ядруухан өвгөн орж иржээ. Тэрээр гандсан подвалк хуучирсан өмдтэй, салмарсан углааш угласан байв.

Өвгөний гадаад төрх салоныханд болон бусад худалдан авагчидад таалагдсангүй. Энд доод тал нь найман доллар дээд тал 200 мянган долларт хүрэх тансаг зэрэглэлийн машин, мотоцикль зардаг, үйлчлүүлэгчид нь ч чинээлэг хүмүүс байдаг гэнэ.  Хамгаалалтынхан албаныхан шууд гаргах гэхэд өвгөн үнэнээ хэлжээ. Тэрээр мотоцикль сонирхож яваа агаад хэд хэдэн дэлгүүр салонд орсон ч хөөгдөж гарсан гэжээ. Тайлбар нь сонирхолтой санагдсан тул эрхлэгч хамгаалагчдаа зогсоожээ. Тэр даруй өвгөн хамгийн үнэтэй нь болох “Harley Davidson” мотоцикль руу нь очиж бараг хазах нь холгүй нарийн үзэж гарчээ.

 
 
Дараа нь худалдан авах болсоноо хэлж халааснаасаа бэлнээр 600 мянган тайланд бат гаргаж ирсэнд тэнд байсан бүх хүмүүсийн нүд орой дээрээ гарчээ.
 
 
Энэ нь бараг 20 мянган доллартай тэнцэх гэнэ. Харин мотоцикль  19 мянган долларын үнэтэй аж.
 
 
Өвгөн бэлнээр төлбөрөө хийгээд мотоциклоо удахгүй ирж авахыг хэлээд гарч оджээ. Харин хоёр цагийн дараа жинхэнэ байкерын дүрээр орж ирэн ахин  тэднийг гайхшруулсан байна. 
 
 
Хэн ч харсан түүнийг хэдхэн цагийн өмнөх ядруу өвгөн гэхийн аргагүй.
 
 
Салоны эрхлэгчийн пост цахимаар цацагдсаны дараа хэвлэлийнхэн шуугиант өвгөний эгчийг олж уулзжээ. Өвгөнийг Лунг Дэчэ гэдэг агаад олны таамаглаж байсан шиг нууцлаг баян биш гэнэ. Насаараа авто засварын газар ажиллаж өдрийн бодол шөнийн зүүд болсон мотоциклоо худалдан авах мөнгө хураажээ. Саяхан тэтгэвэрт гарсан агаад хураасан мөнгөөрөө мөрөөдөл болсон “Harley Davidson”-оо худалдан авч мөн мөрөөдөл болсон байкерийн аялалдаа гарчээ. 
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших