Нууц мэдээллийн уурхай

Хотоо WhatsApp-аар удирддаг мээр хатагтай төсвийн ЗУРГААН сая доллароор тансаглажээ

Нийтэлсэн: 2017-12-05 15:08:13

 

Бразилийн зүүн хойд зүгийн Мараньян хот нь хөгжлөөрөө улсдаа доогуурт ордог. Энэ нь хотыг үеийн үед хулгайч дарга нар удирдаж байснаас болсон гэнэ. Өдгөө ч энэ нь байпад засарсангүй. 2012 онд хотын дарга 44 настай Умберто Дантоса дос Сантосыг төсвийн хөрөнгийг идэж уусан хэргээр огцруулаад оронд нь нууц амраг нь болох 27 настай Лейте гэдэг эмэгтэйг сонгожээ.
 
 
Гэсэн ч эмэгтэй дарга  амраг эрээсээ дутахгүй хулгайч нэгэн байжээ. Даргаар сонгогдсон даруйдаа Умбертог ерөнхий менежерээр томилсон нь үндсэндээ хотын жинхэнэ эзэн болжээ. Харин мээр хатагтай хотын хөрөнгөөр тансаглалын далай руу умбан оржээ. Энэ хугацаанд ажилдаа нэг ч удаа ирсэнгүй гэнэ. Хотын удирдлагын  хурал зөвлөгөөнийг тансаг зочид буудлаасаа он-лайн хэлбэрээр хийж ажилтнуудаа WhatsApp-аар үүрэг даалгавар өгч иржээ. Харин өөрөө ерөнхий менежерийн хамт хотын сургуулиудад зориулагдсан сангаас ээлж дараалан хулгай хийсэн нь нийтдээ зургаан сая долларт хүрчээ. Сргуулийн засвар, хүүхдүүдийн сургалтанд зориулагдсан хөрөнгөөр үнэт эдлэл, брэнд хувцас худалдан авч тансаг үдэшлэг зохиож байв.
 
 
Зориулагдсан хөрөнгө нь даргын тансаглалд зарцуулагдсан тул хотын сургуулиуд өрөвдөлтэй байдалд хүрчээ. 
 
 
Лейлаг хотын дарга болсоноос хойш нэг ч сургуульд засвар хийгээгүй гэнэ.
 
 
Хүүхдийн хоолны орц чанар жилээс жилд муудаж  сүүлдээ энэ тухай гомдол мужийн удирдлагад хүрсэнээр дарга хатагтайн хэрэг илэрчээ.  2015 онд мөрдлөг албан ёсоор эхлэхэд хотын ерөнхий менежер албан тушаалаас сайн дураараа огцорсон нэрээр ажлаа хаян оргон зайлжээ. Мээр хатагтай хажуугийн Сан-Луис хотод бүгэж ажилтнууддаа WhatsApp-аар хууль хяналтынханд мэдээлэл өгөх ,санхүүгийн бичиг баримтаа үзүүлэхийг хориглосон тушаал явуулж байв. Тэрээр хууль хяналтынхнаас 34 хоног зугтаад сүүлдээ бууж өгчээ.
 
 
Хэргийн мөрдлөг хоёр жил үргэлжилж саяхан шүүхээр хэлэлцэж шийдвэрлэжээ. Хотын ажлыг бүрмөсөн нурааж боловсролын сангийн хөрөнгийг хуу хоосолсон экс мээр хатагтайд 14 жилийн хорих ял оноожээ.
 
 
Одоо ч эрэн сурвалжлагдаж байгаа амраг нь болох хотын экс менежерд 17 жилийн хорих ял эчнээгээр оноогоод байна. 
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших