Нууц мэдээллийн уурхай

20 жилийн дараа уулзах зурвас бичиж ХАЯСАН охиноо 20 настайд нь олж уулзсан түүх ...

Нийтэлсэн: 2017-12-05 07:09:52

 

South China Morning Post-д мэдээлснээр 1995 онд Хятадын Сучжоу хотын Сюй Лида гэдэг эр жирэмсэн эхнэр Цянь Фенсянээ гурван настай охиныы хамт далангийн гүүрэн доорхи хаягдсан оромжинд сэм аваачээ. Нэг хүүхэдтэй гэр бүлд ахин нэгийг төрүүлэх эрх байсангүй. Хуулийн шийтгэлээс айсан эр эхнэрээ ийнхүү нууцаар төрүүлжээ.  Нууцыг чандлан сахина хэмээн амласан эмч багагүй хөлсөөр эх барьж авсан байна. Эцэг эх хоёр нь охиндоо Цзинчжи гэдэг нэр өгчээ. Таван өдрийн дараа нярайн өлгийнд энэ зурвасыг хавчуулаад ногооны захын ойролцоо орхиод явжээ. 
 
-Манай охин Цзинчжи 1995 оны 7-р сарын 24-ны өглөөний 10 цагт төрсөн. Ядуу зүдүү бид ял шийтгэлээс айхдаа охиноо орхиж байна. Аргагүйн эрхэнд хаясан аав ээжээ уучлаарай. Бидний охиныг олж авсан Танд баярлалаа. Хувь заяа ивээж эрүүл энх өсөж торнивол 10 болон 20 жилийн дараа Цисицза баярын өглөө Ханчжоу хотын Сүрлэн гүүрэн дээр уулзая-
Бяцхан охиныг хүмүүс олж Сучжоу хотын асрамжийн газарт өгчээ. Жилийн дараа Америкаас ирсэн Полерийн гэр бүлийнхэн охиныг албан ёсоор үрчилэн авчээ. Үрчилэн авахад нь дээрхи зурвасыг өгсөн байна. 
-Орчуулагч зурвасыг уншиж өгөхөд бид өөрийн эрхгүй нулимс унагасан-
Америк эцэг эх нь өргөмөл охиноо 18 нас хүртэл нь уг зурвасын тухай хэлэхгүй байхаар тохирчээ. Мөн өргөмөл гэдгээ мэддэг болсон ч жинхэнэ эцэг эхийнхээ тухай асуухгүй бол ерөөсөө мэдэгдэхгүй байхаар тогтжээ. Кети гэдэг нэртэй болсон охин Мичиган мужид өргөж авсан аав ээж, хоёр ахын хамт өсөж торнижээ.
 
 
Хятад гэдгээ л мэддэг болохоос жинхэнэ америк охин болжээ. 
 
-Хүүхэд нас маань аз жаргалаар дүүрэн өнгөрсөн. Би өргөмөл гэдгээ мэддэг ч төрүүлсэн аав ээжийнхээ тухай сонирхож байгаагүй-
Харин төрсөн аав ээж нь хаясан охин, хавчуулсан зурвасаа мартсангүй. 10 жилийн дараа буюу 2005 онд Цисицза баярын өглөө том бичиг барьсаар Сүрлэн гүүрэн дээр очсон байна. 
 
-Бид өглөө эрт ирсэн. Цзинчжигийн насны охин бүр лүү гүйж очиж харсан байх-
Ийнхүү өглөөнөөс үдээс хойш 16 цаг хүртэл зогссон ч охин нь ирсэнгүй. Өргөмөл эцэг эх мөн энэ өдрийг мартаагүй байжээ. Тэдний төлөөний хүн болох Энни Ву гэдэг хятад гаралт эмэгтэй мөн Ханчжоу хот руу явсан ч оройн 17 цагийн үед л гүүрэн дээр иржээ.  Хоцорсноо мэдсэн тэрээр баярын нэвтрүүлэг хийж байсан зурагтын багийг олж бичлэийг нь шүүж үзжээ. Ингээд гүүрэн дээр бичиг барин зогсох гэр бүлийн хоёрыг олж харсан байна. Энни Вугийн ярьсаныг сонссон зурагтынхан энэ явдлын араас орохоор шийджээ. Удалгүй Кэти-Цзинчжигийн тухай нэвтрүүлэг зурагтаар цацагдаж сонинд нийтлэгдсэнийг  төрүүлсэн эцэг эх нь олж үзжээ.
 
 
Тэд Эннитэй уулзсанд өргөж авсан аав ээжийх нь захиаг дамжуулсан байна. Захианд охиных нь зургийг хавсаргажээ. Гэсэн ч удалгүй Полерийн гэр бүл охиныг 21 нас хүрсэний дараа л ярилцана хэмээн мэдэгдэж холбоо харилцаагаа бүрэн тасалжээ. Төлөөний эмэгтэй хаягийг нь хэлэхээс татгалзаад явжээ. Энэ хугацаанд төрсөн эцэг эх нь том охиноо өсгөж мөн гэр ахуйн хэрэгсэл зардаг дэлгүүртэй болжээ.
 
 
Жил бүрийн баяраар Сүрлэн гүүрэн дээр бичиг барин өдөржин зогссоор иржээ. Энэ гэр бүлийн түүхийг Хятадаас үрчлэгдсэн хүүхдүүдийн тухай баримтат кино хийж байсан Чанг Чангфу гэдэг найруулагч сонсоод ирж уулзжээ. Төлөөний хүн болох Энни нь өргөмөл эцэг эх нь Мичиганд амьдардаг, охин багадаа өвдгөө гэмтээсэн гэхээс өөр мэдээлэл өгөөгүй.  Найруулагч охины гэр бүлийг эрж хайж байгаад хятад хүүхэд үрчилэн авсан америк гэр бүлийн цахим хэлэлцүүлэгээс Сучжоугаас хүүхэд өргөн авсан гэх Полерийн гэр бүлийн постыг олж үзжээ. Тэд өргөмөл охиныхоо өвдөгний гэмтлийн тухайд тусламж мэдээлэл хүсэж байжээ. Оруулсан зурган дээрхи хятад охин нь төлөөний хүний өгсөн охиных нь зурагтай маш төстэй байсан гэнэ. 
 
 
Найруулагч ийнхүү өргөмөл эцэг эхийг нь олжээ. Гэсэн ч тэд охиныг 21 нас хүрэхээс нааш холбоо барихгүй хэмээн уулзахаас татгалзжээ. Харин охин 20 насандаа гэнэт төрсөн эцэг эхийнхээ тухай асууж Полерийн гэр бүлийг хэлэхээс өөр аргагүйд хүргэжээ. 
 
 
Мөн төрсөн эцэг эх нь идэвхитэй эрж хайж байсныг мэдээд цочирджээ. Өргөж авсан аав ээж нь үүнийг нууж байсан болж таарчээ.  Ингээд төрсөн эцэг эхтэйгээ уулзах шийдвэрээ хэлсэнд Полерийн гэр бүл найруулагчтай холбоо барьсан байна. Найруулагч салсан гэр бүлийг зурвасанд бичсэн 20 жилийн болзоогоор нь буюу 2017 оны Цисицза баярын өглөө учруулахаар уулзалтыг зохион байгуулжээ. Ингээд 7-р сарын 7-ны өдөр баярын өглөө 20 жилийн дараа уулзжээ.
 
 
 
Кети төрсөн аав ээжийндээ хоёр хоножээ. Охин хятад хэлээ бүрмөсөн мартжээ. Харин бага зэрэг англи хэл мэддэг эгч нь хэлмэрчилжээ.  Мөн эмээтэйгээ уулзжээ. 
 
-Би төрсөн эцэг эхтэйгээ ямар нэгэн холбоотой байхыг хүссэн. Гэхдээ тэд одоо миний хувьд хэн бэ гэдэг нь том асуулт хэвээрээ үлдсэн. Мөн хэн гэж дуудахаа ч мэдэхгүй байна-
Төрсөн эцэг эх нь ядуугийн улмаас бас хуулийн шийтгэлээс айж хаясан охинтойгоо уулзсанаар сэтгэлийн асар том шаналал ачаанаас салсанаа ярьжээ. 
 
-Охин маань биднийг аав ээж гэж дуудахгүй байгаад эмзэглэхгүй байна. Бид аав ээж гэж дуудуулахыг хүссэн ч Америкт хүүхдүүд эцэг эхээ нэрээр нь дууддаг гэж хариулсан-
Энэ гэр бүлийн түүхээр хийгдсэн баримтат кино 11-р сарын 9-нд BBC сувгаар гарчээ. 
 
 
NUUTS.mn
 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших