Нууц мэдээллийн уурхай

“5-р сар хүртэл ТЭСНЭ шүү, манайхаан” ...

Нийтэлсэн: 2017-12-05 03:06:47

 

 
Амны хаалт зүүгээд таван хуруугаа гозойлгосон Ерөнхий сайдын “биеийн хэл”-ийг ингэж л орчуулж болох юм. Одоо ердөө тавхан сар эсвэл ирэх жилийн 5-р сар хүртэл тэсчих гэж байгаа бололтой. Тэр үед утаа тэртэй тэргүй арилна. Гэхдээ бид хүрэл чулуугаар хийсэн биетэй биш тул тэсэх магадлал боломж тун бага байна. Харин Засгийн газар энэ хугацаанд амны хаалт зэргээр аргалахыг уриалж сууна. Гэтэл энэ нь иргэн хүний түвшинд, ээж аав нарын хэмжээнд авдаг арга хэмжээ юм.  Ерөнхий сайд утаанд дайнд зарласан. Хэрвээ амны хаалтыг зэвсэг болгож байлдах гэж байгаа бол салхин тээрэмтэй тулалддаг Дон Кихотын үлгэрээр дуусна гэдгийг ойлгохгүй байна. У.Хүрэлсүх  хүсэж байсан албандаа очсоноос хойш тулга тойрсон жижиг сажиг зүйлээр оролдож цагаа үрлээ.  Дуут дохиотой ноцолдсон. Одоо утааны эсрэг амны хаалтаар байлдах гэж байна. Гэтэл Ерөнхий сайдын хувьд тэрээр утааг бодлогийн түвшинд шийдэх том асуудлыг авч үзэх ёстой. Хотод шавсан олон их дээд сургуулиудыг нүүлгэхийн тулд өөдөөс сөрсөн олон эрх ашиг лоббийг  няцаах давж гарах эр зориг гаргах ёстой бас үүрэгтэй байсан. Гэтэл зориг гаргаж чадсангүй. Амны хаалт хэрэглүүлэх нь аав ээжийн, анги танхимд агааржуулагч тавих нь сургуулийн захирлын, уурын зуухыг хаах нь хотын даргын хийх ажил. Харин Ерөнхий сайд төвлөрлийг багасгах, их нүүдлийг хорих, хотын зарим байгууллага, дүүргийг нүүлгэх, гэр хорооллыг барилгажуулах асуудлыг шийдэх байсан юм. Даанч тойрч зугтаагаад байна. Харин амны хаалт, маскны бизнесийг хөөргөөд л дууслаа даа...
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших