Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгийн Баянгол сумын “Бор толгой”-н алтны тээрмийнхэн МӨНГӨН УСАА нуугаад баригджээ

Нийтэлсэн: 2017-12-01 01:05:13

 

Тус сумын удирдлагууд ажилгүй иргэдээ ажилтай болгох, амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор “Бортолгой”, “Нарт” гэх газруудад алтны тээрэм ажиллуулж иржээ. Алтны тээрэм хувь хүнийх байдаг. Тэнд том, жижиг нийлсэн 10 гаран алтны тээрэм ажиллаж алтаа “Нарт” уулын хэсгээс олборлодог гэнэ. Зөвшөөрлөөр ажиллуулж байгаа гэх ч үзүүлэх зөвшөөрөл байдаггүй, сумын Засаг даргатай аман гэрээтэй гэж л ярьцгаадаг. Алтны тээрмүүд мөнгөн ус ашиглаж байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу тагнуулынхан энэ зун гэнэтийн шалгалт хийжээ. Шалтгалтаар “Бор толгой” дахь Р.Хурцэцэгийн  алтны тээрмээс мөнгөн ус гарч иржээ. Мөнгөн усыг нь хөөрхөн адал явдалтай илрүүлжээ. Алтны тээрмийн эзэн эмэгтэйн мэдүүлснээр бор савтай юмыг туслах ажилчин Ганбаа ах нь бодвол хээрээс олоод ирсэн гэнэ. Мөнгөн ус гэдгийг нь мэдээгүй тулд нэг газар тавьчих гэжээ. Харин шалгалтынхан ирэхэд гэнэт нөгөө зүйлээ мөнгөн ус байж магадгүй хэмээн санаад бушуухан далд хий хэмээн туслах ажилтандаа тушаажээ. Харин туслах ажилчин нь шал өөр зүйл мэдүүлжээ. Тэрээр энэ оны 5-р сараас алтны тээрэм дээр ажиллаж байгаа аж. Ажилд орсноос хойш 3-4 хоногийн дараа эзэн Хурцэцэг нь “энэ мөнгөн усыг далд хийчих” гээд бор өнгийн жижиг хуванцар савтай зүйл өгсөнийг нь шүүгээний ар талаар нуужээ. Удалгүй чулуу тээрэмдүүлэх гэсэн хэсэг хүмүүс иржээ.  Гэтэл тэр хүмүүс нь мөнгөн ус хайсан шалгалтынхан байж таарсанд эзэн нь самбаачилан "шалгалт ирчихлээ, нөгөө мөнгөн усаа нэг газар сэмхэн нуучих” гэхээр нь савтай мөнгөн усаа сэм  аваад гарч хашааны зүүн хойд буланд газарт булж нуужээ. Харин түүнийг шалгалтын сонор сэрэмжтэй ажилтан олж харжээ. Араас нь очиход туслах ажилчин банз сугавчилаад угтжээ. Юу хийснийг нь асуухад банз авах гэсэн юм гэжээ. Ингээд шалгалтынхныг дуудан банз байсан хашааны буланг ухуулахад нуусан савтай мөнгөн ус нь гарч ирсэн байна.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших