Нууц мэдээллийн уурхай

ТЕГ С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах хүсэлт тавина

Нийтэлсэн: 2017-11-30 02:45:23

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаархи баримтуудыг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байсан билээ. Тэрээр уг асуудлаар Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ  зарыг тараагаад байсан юм. Гэвч Ц.Нямдорж сайд өчигдөр 20:00 цагийн Засгийн газрын хуралдааны танхимаас гарч ирэхдээ “Наад сэтгүүлчдээ тараа” хэмээснээр мэдээлэл хийлгүй өнгөрөв. Мөн тэрээр “Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэнэ.Одоогоор улсын нууцад байгаа тул би мэдээлэл өгч чадахгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хуралдаанд оролцож байсан сайд нарын тодотгож буйгаар уг асуудлыг нууцаас гаргах хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэл гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтосноор тухайлан хэлэлцэлгүй өнгөрсөн байна. Учир нь, УЛСЫН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН 15.1.4-т “Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, төрийн нууцыг татан авах, шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, төрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах” бүрэн эрхийг Тагнуулын Ерөнхий газар оруулна гэж зааж өгчээ. Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр уг асуудал яригдахад танхим дотор ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд нууцаас гаргах асуудал дээр зөрүүтэй санал үүсээгүй гэж сайд нар тодотгож буй юм.

 
                         -ЗАСГИЙН ГАЗАР УЛСЫН НУУЦЫГ ШУУД БАЙДЛААР ИЛ БОЛГОХ ЭРХГҮЙ-
 
Албан бус байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уг асуудлыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг дэмжсэн гэх мэдээлэл бий. Улмаар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдох нийт 15 мянган хуудас баримтаас 14926 хуудсыг нь  олон нийтэд ил гаргах боломжтой гэх асуудал яригдсан байна. Харин үлдсэн 74 хуудас нь хэргийн захиалагчтай холбогдох материал учир улсын нууцад хамаарна гэсэн үзсэн гэдгийг зарим эх сурвалж тодотгосон байна.
 
Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар дангаараа шийдчихгүй. Засгийн газраас  услын нууцаас уг асуудлыг  гаргах нь зүйтэй гэж үзвэл саналаа УИХ-аар хэлэлцүүлэх учиртай юм байна. Энэ талаархи харилцааг Улсын нууцын тухай хуулийн 21.1-т “Төрийн нууцыг ил болгох" гэж төрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ” гэж тодорхойлжээ. Ингэхдээ Засгийн газар ТЕГ-ын хүсэлтийг танхимдаа хэлэлцэж, давхар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн УИХ-д өргөн мэдүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газар шууд бие даасан байдлаар шийдвэр гаргаж, улсын нууцыг ил болгох эрхгүй юм байна.
 
“Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан ОНЦГОЙ ТОХИОЛДОЛД Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэж Улсын нууцын тухай хуульд тусгаж өгсөн байна.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших