Нууц мэдээллийн уурхай

“МУУДААД” 25 саяын орлоготой Б.Хурц, “ҮСРЭЭД” 500 саяын байшинтай Ц.Нямдорж ...

Нийтэлсэн: 2017-11-29 22:23:12

 

Б.Хурц, Ц.Нямдорж нар ээлжлэн ард иргэддээ “тайлангаа” тавилаа. Хүёр эрхмийн ярианаас мөнгөтэй холбоотой хэсэг нь ихээхэн шуугиан тарьж байна. ТЕГ-ын экс дарга эдийн засгийн хямдрлаас үүдэн сарын орлого нь муудаж 25-хан сая төгрөг хавьцаа хүрсэнийг санаа алдан ярив. Гэтэл цаана нь 250 мянган төгрөгний орлогоороо амь зогоож байгаа хүмүүс олон байна. Харин ХЗ-н сайдтан хэл ам дагуулдаг зуслангийн гурван давхар харшаа “үсрээд” л 500 саяын үнэтэй хэмээн тоосон шинжгүй хэллээ. Гэтэл цаана нь үсрээд л 500 мянган төгрөгний цалин аваад баярлаж суугаа иргэд олон байна. Өмнө нь бизнес эрхэлж байсан Б.Хурцын хувьд сарын орлого нь 20-30 саяар хэмжигдэх нь аргагүй биз. Гэтэл насаараа төсвийн цалингаас өөр орлогогүй байсан Ц.Нямдорж хэрхэн хагас тэрбумын үнэтэй байшинтай болсоныг сүүлийн хэдэн жил шуугисан ч учрыг нь хэн ч олж чадаагүй. Сайдтан  хэзээ ч бизнес хийж байгаагүй. “Үнэндээ ТҮЦ ч ажиллуулж үзээгүй хүн шүү дээ” хэмээн Б.Хурц толгой сэгсрэн хэлсэн. Гэтэл “Эм Си Эс” С.Оджаргалаас дутахгүй тансаг харшид тухалж байна. Бас түүнийгээ голонгуй байх юм. Амьдардаг байшингаа үсрээд л 500 саяын үнэтэй гэж байгаа хүн бүр таван тэрбумын харшид ч тарвалзах санаатай байдгийг үгүйсгэх аргагүй биз. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр  таван тэрбумын байр санаанд нь явж л байдаг бололтой ...
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших