Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “Мах Импекс”-д ЗЭЭЛ олгохыг үүрэгджээ

Нийтэлсэн: 2017-11-29 22:00:30

 

 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах Импекс” компаний үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үйлдвэр өргөтгөл хийх гэж байгаа аж. Үүнд нь төрөөс дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийн гэсэн хоёр төрлийн зээл олгохоор Ерөнхий сайд нь амлалаа. Энэ малалтыг ажил хэрэг болгохыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болгосон байна. Шуурхай ажиллаж байна шүү ... Гэхдээ хэнд шуурхай түргэн хандаж байгаа нь сонирхолтой. Энэ үйлдвэрийг Ерөнхийлөгчийх гэдгийг Монголын мал нь хүртэл андахгүй биз. Мөн үүнтэй дүйцэх махны үйлдвэрүүд цөөнгүй бий ч онцлон “Мах импекс”-д ирж “ажиллажээ”. Уг нь элдэв хэл амнаас болгоомжилон Ерөнхийлөгчийн хэдэн компаниас зайгаа барих хэмээн бодож байсан юм. Тэртэй тэргүй АН-ын МАН-ын хоёр эрхмийн үй зайгүй үерхлийн тухай “Топор” гэдэг хэл ам хангалттай гарлаа. Гэтэл энэ нь үнэн болохыг улам бүр нотлох гэсэн мэт олон үйлдвэр дундаас онцолж үзэн дэмжлэг үзүүлж байна. Саяхан болж өнгөрсөн МАН-ын Их хурлын үеэр намын даргад нэр дэвшигч Н.Дэмбэрэл нь У.Хүрэлсүхийг АН-ын Ерөнхий сайд гэж шүүмжилсэн. “Мах импекс” нь төрөөс дэмжлэг авч болохгүй гэж хэлээгүй. Гэхдээ л Ерөнхийлөгчийн мэдлийн компаниудыг Ерөнхий сайд нь бодлогоор дэмжээд явах нь ёс зүйд нийцэхгүй. Өдгөө хувийн хэвшлийнхэнд зээл авах нь маш хэцүү бэрх болсон. Тэр тусмаа хөнгөлөлттэй зээлийг бүр ч мөрөөдөөд хэрэггүй. Харин Ерөнхий сайд аминчлан үүрэг өгч байхыг бодоход “Мах Импекс” нь урт хугацааны хүү багатай зээл авах бололтой. Тэгвэл атаархахаас өөр яах билээ ... Гэхдээ бусад компаниудад хэзээ ийм аз тохиох  бол ...
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /66.181.179.38/ 2017-12-01 16:51:43

    Ийм даргатай МАН яанаа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших