Хорват генерал Гаагийн шүүх хуралдааны танхимд ХОР ууж амиа хорложээ /бичлэг/
Нийтэлсэн: 2017-11-29 21:05:02
Өчигдөр буюу 11-р сарын 29-нд Гаагийн олон улсын шүүхийн давж заалдах шатны шүүх хурал хуучин Югославын дайны гэмт хэрэгтнүүдийн хэргийг хэлэлцсэн. Энэ хурлаар 2013 онд дайны гэмт хэрэгт буруутгагдан 20 жилийн хорих ял авсан өдгөө 72 настай Хорватын генерал Слободан Пральякын давж заалдах өргөдлийг авч хэлэлцсэн. Жүжигчний мэргэжилтэй тэрээр 1991 онд Хорватын БНУ болох Босни-Херцоговины армийн генерал цол хүртэж Батлан хамгаалах зөвлөлд нь орсон. Энэ улсыг НҮБ хүлээн зөвшөөрөөгүй болно. Улмаар дэслэгч –генерал цол хүртэж 1991-1994 оны хооронд Боснийн Мостаре хотод байлдааны ажиллагааг удирдаж байсан.
Энэ үеэр исламын уран барилгын гайхамшигт дурсгалын нэг болох 16-р зууны үед баригдсан энэхүү гүүрийг дэлбэлэх тушаалыг өгсөн.
Мөн түүний удирдсан цэргүүд Женевийн конвенцийг зөрчиж энгийн номхон иргэдийг олноор нь хомроглон хөнөөх, хүчирхийлэх,албадан нүүлгэн шилжүүлэх, хот тосгодыг санаатай нураах, дээрэм, бөөнөөр нь хорих зэргээр хүн төрөлхтөний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр үйлдэл нь Слободан Пральякын шууд тушаалаар хийгдэж байсан. Босни-Херцоговины Батлан хамгаалах зөвлөл гэгчийн штабын даргын хувьд Босний мусульман иргэдийг хядах, хөөх ажиллагааг удирдсан гэж үзсэн. Дэслэгч-генерал давж заалдсан ч хяналтын шатны шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийг сонссон тэрээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдээд халааснаасаа урьдчилан бэлдсэн хуруу шилтэй зүйл гаргаж ирсэн.
Дараа нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэр төрөө хамгаалж хор уух гэж байгаа хэлжээ.
Генералын гэнэтийн үйлдэлд гайхаж балмагдсан шүүхийн ажилтнууд зогсоож чадаагүй байна.
Тэрээр хороо уугаад хэдхэн секундын дараа ухаан алдан унажээ. Яаралтай дуудлагаар ирсэн түргэнийхэн маш түргэн хугацаанд эмнэлэгт хүргэж эрчимт эмчилгээнд оруулсан.
Эхлээд нь биеийн байдал нь тогтворжиж байгаа мэдээлэл тарсан ч удалгүй амиа алдсан болохыг нь зарлажээ. Хорват генерал шүүхийн танхимд хэрхэн хортой орж ирсэнийг нь тодруулах ажиллагаа хийгдэж байна. Шүүх амиа хорлосон генералаас гадна 25 жилийн хорих ял авсан Босни-Херцоговин улсын Ерөнхий сайд Ядранко Прлич, БХЯ-ны сайд асан Бруно Стойча нарын давж заалдах өргөдлийг хэрэгсэхгүй болгожээ.
/Хор ууж байгаа нь 0,30 секундээс/
НУУЦ.мн