.jpg)
Өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг ТЕГ-ийн дарга асан Л.Хурц байсан билээ. Түүний оролцсон "Цензургүй яриа" нэвтрүүлэг олны дунд шуугиан тарьж түүний ярьсан зүйлс олон нийтийн анхаарлыг ихэд татаад байсан билээ.Тэрээр УИХ-ийн гишүүн Ц.Нямдоржийн тухай тус нэвтрүүлгийн үеэр дурдсан бөгөөд нэвтрүүлгийн хамт олон ард түмэнд тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор Ц.Нямдоржийг мөн нэвтрүүлэгтээ урин оролцууллаа. Түүний оролцсон нэвтрүүлэг ч мөн дуулиан дагуулав. Тус нэвтрүүлэгт оролцож олон асуултад цэг тавихаар шийдсэн тэрээр Л.Хурцын ярьсан ихэнхи зүйлс худлаа, гэхдээ зарим зүйлс нь үнэн хэмээсэн байна. Мөн энэ нэвтрүүлэгтэй зэрэгцэн Сү.Батболдын тухай "Оффшорын нууц" хэмээх нэвтрүүлэг олонд цацагдсан бөгөөд энэхүү нэвтрүүлгийг үзсэн олон түмэн өөрсдийн сэтгэгдэлийг илэрхийлж эхлэв. Дуучин Т.Дэлгэрмөрөн энэ тухай
"Сэтгүүлч Мөнхбаясгаландаа баярлалаа. Бид үнэхээр их гутарч байна. Хичнээн их амьдрах гэж зүтгэлээ. Бид ард олноороо хичнээн цаг хугацааг тууллаадаа. Ээжээсээ, ааваасаа бид яаж элгээ тэмтэрч уй гунигаар дүүрэн саллаадаа. Гэтэл энэ мэт өөдгүй хүмүүс энэ бүхнийг минь идэж, хулгайлж, бусниулсан юм гэж үү дээ. Ээ бурхан минь арай үгүй байлгүй дээ. Мөн ч их хүлээсэн дээ, сайхан амьдрах цаг тооллыг. Санасандаа хүрэх гэж яасан их хөдөлмөрлөсөн билээдээ бүгдээрээ. Новшийн муухай булингаруудыг баринтаглах цаг ирж байна, хурай хурай хурай"
НУУЦ.мн