Нууц мэдээллийн уурхай

Дуучин Г.Эрдэнэтунгалаг, хөтлөгч Г.Алтантүрүү нар 6 настай хүүд тэрбум төгрөг босгохоор нэгджээ

Нийтэлсэн: 2017-11-27 01:52:02

 

  Бат-Эрдэнэ овогтой Тэмүүлэн хүү 6 настай. Бяцхан хүү зөвхөн хүүхдэд тусдаг  Нейроплазтома буюу “Мэдрэлийн эсийн хорт хавдар” гэх нэн ховор өвчнөөр оношлогдоод 8 сар болж буй юм. Монголд уг өвчний хоёр дахь тохиолдол ийнхүү Б. Тэмүүлэн хүү, түүний ээж аавд хүнд цохилт боллоо. Хүүгийн гэр бүл, аав ээжийн найз нөхөд хамтран өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд шаардагдаж буй 1 тэрбум төгрөг цуглуулахаар ажилласан байна. Сайхан сэтгэлт монголчуудын тус  дэмээр 250 сая төгрөг цугларч энэхүү хандивын мөнгөөр БНСУ-д нийт 9 удаагийн хими эмчилгээ, хавдар авах хагалгаа, олон удаагийн нарийн шинжилгээ, эмнэлэгийн ор хоногийн төлбөрт зарцуулагдаж хүүг өдий хүртэл амьдруулах амь тариа болж чаджээ.   
 
        Бяцхан хүү Б.Тэмүүлэнгийн өмнө гурван хагалгаа, 11 хими эмчилгээ, нөхөн сэргээх болон туяа эмчилгээ хүлээж буй.  Хүүгийн эмчилгээний нийт зардалд 500 сая вон буюу ТЭРБУМ гаруй төгрөг шаардлагатай байснаас 750 орчим сая төгрөг дутаж буй юм.
 
      ТЭРБУМ төгрөг гэдэг жирийн дундаж гэр бүлд дааж давшгүй өртөг хэдий ч Б.Тэмүүлэнгийн аав, ээж байж болох бүх арга замаар хүүгээ аврахыг хүсч буй юм. Хэрвээ хүүгийн эмчилгээ, хагалгааны зардал тасралгүй үргэлжлүүлж чадвал эдгэрэх магадлал 98 хувь гэдгийг эмч нар хэлжээ. Эмнэлгийн хэллэгээр бол энэ нь бүрэн эдгэх боломжийг заадаг байна.
 
        Энэхүү хандивын аянд МУСТА, “Хайрлаарай 365” ТББ-ын тэргүүн дуучин Г. Эрдэнэтунгалаг, “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г. Алтантүрүү, зохиолч, найруулагч С. Баярсайхан тэргүүтэй урлаг соёлын нэр бүхий хүмүүс нэгдэж Б. Тэмүүлэн хүүд сэтгэлийн дэм, эмчилгээний зардлыг нь олох  ард олны “ТЭМҮҮЛЭНД ТУСЛАХ АЯН”-г албан ёсоор зарлаж байна.
 
      Б.Тэмүүлэн эдгэх боломжтой. Гурван сая монголоос хоёрхон хүүд оноож нүүрлэсэн  аюулт өвчний савраас Б.Тэмүүлэн хүүг аврах боломж нь таны сайхан сэтгэл юм. Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ цааш үргэлжлүүлэхээр БНСУ-ын Самсунг эмнэлэгт горьдлого тээн хэвтэж буй юм.
Дансны дугаар: Хаан банк Б. Тэмүүлэн 522 003 4090
Солонгос улс дахь Shinghan банк 110 473 899 640
Холбогдох утас: 88087736, 99575353
 
Б. Тэмүүлэнгийн эцэг, эхийн ЗАХИДАЛ
 
     Бид 6 настай, мэдрэлийн эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа  Б.Тэмүүлэнгийн  эцэг Г. Бат-Эрдэнэ,  эх П. Оюунсүрэн нар байна аа. Бидний  энэхүү захидлыг тогтоон харж байгаа эрхэм танд баярлахын сацуу өөрийн гэр бүлд тохиолдсон бэрхшээлийг итгэл найдварын  хамтаар дэлгэж байгаадаа хүлцэл өчье.  
 
     Энэ оны нэгдүгээр сард сэргэлэн цовоо гүйж явсан ууган хүү Б.Тэмүүлэн маань гэнэт гэдэс нь өвдөж, бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт удаа дараа хандан онош нь тогтоогдохгүй байснаар "Интермед" эмнэлэгт хандахад ямар нэг төрлийн хавдар байна гэж оношлон Солонгос улсад эмчлүүлэхийг зөвлөсөн юм. Энэ дагуу БНСУ-ын “САМСУНГ МЕДИКАЛ” эмнэлэгт хандахад 100 мянган хүн тутамд нэг удаа тохиолдож байгаа МЭДРЭЛИЙН ЭСИЙН ХОРТ ХАВДАР өвчнөөр өвдсөнийг мэдсэн. Харин эмнэлэг нь уг хавдарын эмчилгээ, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг, эмч нь энэ чиглэлээр мэргэшсэн цөөн шилдэг эмчийн нэг байж таарсан.
 
    Манай улсад энэ төрлийн өвчний 2 дахь удаагийн тохиолдол гарсны нэг нь миний хүү Б.Тэмүүлэн юм байна.  Хэдийгээр эмчийн хэлснээр ховор тохиолдох, хавдрын төрөл ч гэлээ эмчлэгдэх найдвартай, амь насыг нь аврах боломж өндөр байгааг сонсоход сайхан байсан.
 
    Миний хүү энэ өвчнөө ялан дийлэхийн тулд 11 удаагийн химийн эмчилгээ, 2 удаагийн чөмөг шилжүүлэх хагалгаа, 1 удаагийн хавдар авах хагалгаа, байнгын өндөр тунтай химийн болон туяа эмчилгээ, мөн нөхөн сэргээх эмчилгээнүүдийг 2 жилийн турш шат дараатай хийлгэх бөгөөд эмчилгээний төлбөрт нийт 500-550 сая вон шаардагдахыг “Самсунг медикал” эмнэлгийн зүгээс мэдэгдсэн. Эмчилгээний төлбөр нь залуу гэр бүл бидний хувьд дэндүү ахадсан, төсөөлшгүй,  бүхнээ шавхан бараад ч дийлхээргүй юм. Гэсэн хэдий ч бид хүүгээ аврах, хүүгийнхээ төлөө бүхнийг хийхээр зориглон эмнэлгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч эмчилгээ хийгдэж эхлээд  8 сар орчим болж байна. Энэ хугацаанд бид 250 сая төгрөгийг элгэн садан, ээж аав, найз нөхдийн дэмээр цуглуулж хүүгийнхээ 9 дэх химийн эмчилгээг дуусаад байна. Одоо хүүд минь ахин 750 сая төгрөг хэрэгтэй болсон.
 
    Бид энэ хугацаанд төр засгийн бүхий л байгууллагад хандаж байгаа бөгөөд таныг ч мөн харьяа аж ахуйн нэгжийн байгууллагуудыг хандивын аянд нэгдэхийг уриалж, дэмжин тусалж өгөхийг хүсье.
 
     Таныг болон танай хамт олныг эцэг эх, ах эгчийн энэрэн хайрлах сэтгэлээр бидний бяцхан хүүг минь аврах ариун үйлсэд нэгдэн, дэмнэн туслаач хэмээн Бид хандаж байна.
    Үр минь эдгэж, та бүхний өглөг буянаар босоод ирэх болно. Хүүд минь итгэл, сэтгэлийн хүч л хэрэгтэй байгаа болно.
 
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших