.jpg)
1930 оны Амеоикийн мафийн боссууд нь хамгийн сүүлийн үеийн загвараар хувцасладаг, биеэ зөв боловсон авч явдаг жинхэнэ женьтэлмэнүүд байжээ.
Багси Сигал
1946 онд Лас-Вегасд мафийн толгойлогч Бгаси Сигалийн «Фламинго» зочид буудалд нээгдсэн. Энэ буудал зургаан сая долларын өртгөөр боссон нь мажийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт гэгдэж байв. Гэхдээ анх төлөвлөсөн өртөгөөсөө зургаа дахин их зардлаар боссон энэ буудлын барилгын ажлыг Багсигийн амраг хүүхэн үзэсгэлэгт бас хязгааргүй шуналтай Виржинии Хилл удирдсан.
Тэрээр зардлыг санаатайгаар өсгөж маш их мөнгийг Швейцарь руу шилжүүлсэн байжээ. Удалгүй мафийн босс толгойдоо буудуулан алуулж амраг хүүхэн нь Европ руу зугтсан. Мафийн босс амьддаа Холливудын хүүхнүүдийн хамгийн хүсэмжит эрийн нэг байсан.
Лаки Лучано
Сальвато́ре Лука́ния нь Америкд ирээд нэрээ Чарльз Лучиана хэмээн өөрчилсөн. Халдлагад өртөж хоолойгоо хэрчүүлж маш их цус алдсан ч итгэмээргүй азтай тохиолдлоор амьд гарсан. Үүний дараа Лаки буюу Азтай гэгдэх болсон.
Аль Капоне
1930 онд тэрээр хоёр мянган долларын хослол өмсөж хоногийн таван мянган долларын үнэтэй буудалд амьдардаг байсан.
Энтони Стралла
Түүний бүлгийнхэн гадаад төрх, хувцаслалтандаа их анхаардаг тул “Энгэсэгэн дээрэмчид” гэгддэг байв.
Жо Профачи
Мафийн алдарт Коломбагийн гэр бүлийг үүсгэн байгуулагчдын нэг. Язгууртны уламжлалт өндөр соёл ёсыг хэвшүүлсэн гэр бүл байв.
Меер Лански
Хэрвээ бид бизнес хийж бизнесмэн болохгүй бол гудамжны дээрэмчид хэвээрээ үлдэнэ гэж ярьдаг байв. Тухайн үед асар их мөнгө болох 15 мянган долларыг бизнесд оруулж байсан.
Фрэнк Костелло
Мафийн бүлгээсээ гадна тахианы таван ферм, махны гурван үйлдвэр худалдааны таван захаа удирддаг байв. Нийтдээ 200 гаруй ажилтантай байсан. Олон нийтийн өмнө чадварлаг бизнесмэний дүрээр гардаг байв.
Нисдэг голланд Шульц
Герман гаралтай рекетчин. Тэрээр бүлгийхэндээ “Шульцийн хүүхний нүүр луу нулим, Шульц ингээгээд л өнгөрнө, харин Шульцийн мөнгөнөөс хулгайлбал Шульц шууд ална” гэдэг байв. Бүлгийнхээ цалинг тавихдаа суутгал их хийдэг тул олон гомдогчид гарч ирсэн. Түүнийг Лаки Лучианагийн турхиралтаар бүлгийх нь гишүүд өөрсдөө хороосон.
Вито Кашо Ферро
Өндөр соёлтой нэгэн байв. Шоронд түүний камер хамгийн аюулгүйд тооцогддог. Камерт нь муудалцах, зодолдох байтугай хараал хэлэх ч хүн гардаггүй байв. Шинээр ирсэн хоригдлууд камерт нь орох гэж өрсөлддөг байжээ.
Микки Коэн
Залуудаа мэргэжлийн боксд Gangster Mickey Cohen нэрээр тоглож аварга болж байсан тэрээр хэзээ ч хүн зодож байгаагүй гэдэг.
НУУЦ.мн