Нууц мэдээллийн уурхай

Амиа хорлосон экс нь зүүдэнд нь ороод байсанд БУЛШИЙГ нь ухаж цогцосыг нь шатаажээ

Нийтэлсэн: 2017-11-24 03:41:57

Оросын цахимд мэдээлснээр Курган мужийн нэгэн суурингийн 23 настай Юрий Головин гэдэг залуу үзмэрчийн зөвлөсөн энэ аргаар л амиа хорлож нас барсан найз бүсгүй нь зүүдэнд нь ордог шаналалаас салах гэсэн гэжээ. Тэрээр дөрвөн жил үерхсэн найз бүсгүйгээсээ хоёр жилийн өмнө салжээ. Харин найз бүсгүй нь жил хагасын өмнө амиа хорлосон агаад энэ үхэлд суурингаараа залууг буруутгажээ. Бүсгүйн ар гэрийнхэн хэдэндээ заналхийлсэн гэнэ. Харин экс найз бүсгүй нь бүтэн жилийн турш зүүдэнд нь орж ирж зовоожээ. Залуугийн мэдээлснээр үсээ сул тавьж урт цагаан даашинз өмссөн найз бүсгүй нь “нааш ир” гэж дууддаг аж. Айсан залуу лам авчирч гэрээ ариутгасан ч тус болсонгүй. Ийнхүү бараг шөнө бүр цочин сэрж нойроо алдсаар турж эцсэн гэнэ. Сүүлдээ унтахаас ч айдаг болжээ. Ингээд мужийнхаа нэгэн том үзмэрчид үзүүлжээ. Үзмэрч эксийнхээ булшийг ухаж цогцосыг гаргаад шатаахыг зөвлөжээ. Залуу нэг найзтайгаа архи ууж зоригоо чангалсаны дараа шөнө дөлөөр тосгоны оршуулгын газарт очиж булшийг ухан цогцосыг гаргаад шатаасан гэнэ. Үүний дараахан талийгаачийн ар гэрийнхэн охиныхоо булшийг эргэх гэж ирэхэд сүйтгэсэн байдалтай байсан тул цагдаад хандсанаар энэ хэрэг илэрчээ. Эксийнхээ цогцосыг шатаасан залуу үзмэрчийн арга тус болсон, түүнээс хойш нэг ч удаа зүүдэнд нь орж ирээгүй хэмээн баталжээ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших