Нууц мэдээллийн уурхай

МАН “мАНай” охин нам болсон гэв үү ...

Нийтэлсэн: 2017-11-24 03:05:22

 

МАН-ын XXVIII  их хурал дууслаа. Их хурлын шуугиан одоо өрнөж байна. Гайхалтай нь хурлын шийдвэрийг биш харин У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёрын “үнсэлцэж”  байгаа зургийг тойрон шуугиж байна. Их хурлын шийдвэрээс иргэдэд хамгийн их хүрсэн нь энэ зураг аж. Хурлын өмнө дарга нар нь олон нийт их хүлээлттэй байгаа тухай ам уралдан ярьж байсан. Бараг л энэ хурлаас улс орны хувь заяа шалтгаалах мэт бурцгаасан. Гэтэл намын нэр хүнд шалдаа бууж иргэд итгэл найдвараа алдсаныг судалгаа харууллаа.
 
 
Эвдрэлцээн дайсагналцалдаа энэ хурал цэг тавьж чадсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Үүнийг нь У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын харилцан уучлалт гуйсан жүжгээр жишээ татан эвлэрч чадсан хэмээн баталж байна. Гэхдээ тэд намынхаа гишүүдээс л уучлал гуйсан. Харин монгол төрийн хойморийг хэрүүлээр бузарласны төлөө Монголын ард түмнээс уучлал гуйгаагүй.  Яагаад тэд өмнө нь уучлал гуйгаагүй юм бэ гэдэг бас нэг асуулт гарч ирнэ. Учир нь тэр үед уучлал гуйх нь ашиггүй байсан. Харин намын их хурал дээрээ уучлал гуйсан болоод алдаагаа ухамсарладаг ойлгодог, ёс зүйтэй хүн болж харагдан алга ташилтаар шагнуулж бууцгаалаа. Намын дотоод хагарал шийдэгдээгүй. Нэг тал нь хэт эрх мэдэл олж авсан ийм нөхцөлд эвлэрнэ гэж байхгүй. У.Хүрэлсүх 33, 32-ын бүлэг гэж ахиж  хуваагдахгүй гэсэн. Энэ нь ч мөн худал. Харин ч хуваагдал улам гүнзгийрч улам нууцлагдсан.  Намын их хуралдаа сууж байгаа лидерүүдийх нь харц нэг юм хэлээд байна.  Сү.Батболдын бухимдсан,  Д.Хаянхярваагийн тохиролцсон, Ц.Нямдоржийн сэтгэл ханасан, Н.Багабандийн баярласан, Ж.Эрдэнэбатын шазуур зуусан харц ...
 
 
Өдгөө тэд намынхаа нэрийг бодоод гаднаа эвлэрсэн мэт дүр үзүүлж байгааг ч цаанаа эвдрэл нь бүр ч хурцадлаа. Намын даргын сонгуульд “битүү морьд” нэр дэвшицгээсэн нь АН-ын гар хөл найруулга байх магадлалтай юм. Сүхийг шүүмжилж сүртэй гарч ирсэн Н.Дэмбэрэл сүүлдээ Сүхээ дэмжээд нэрээ татаж байна. Майцэцэг гэдэг эмэгтэйн ард “Херо” Баатар бий гэх хардлага ч яригдсан. Найруулагч залуу “Топор ахаа Ерөнхий сайд болгоно” хэмээн нэгэн бичлэгт ам гарч байсан. Тэр ёсоор болсон. Дараа нь намын дарга ч боллоо . МАН-ын дээд удирдлага хурлын үр дүнд сэтгэл дундуур явна. Харин сөрөг намынхан нь “МАН мАНай охин нам болсон” гэж битүүхэн шуугиж байна. 
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших