Нууц мэдээллийн уурхай

Одгэрэл гэдэг монгол нэртэй ХЯТАД иргэн компаниасаа хулгай хийгээд баригджээ

Нийтэлсэн: 2017-11-24 02:00:16

 

“Нандин бизнес” төвд байрлах “Сан Ёо Лин Хо” компани нь Хятадын иргэн Лиү Жин Янгийх гэнэ. Тэрээр  Хуа Жин Дун гэдэг монголоор сайн ярьдаг хятадыг орчуулагчаар ажилд авчээ. Тус компани нь барилгын материал зардаг тул захирал нь өвөлдөө нутаг яваад хавар ирдэг байжээ. Өнгөрсөн жил ч 3-р сар гараад иржээ. Ирээд агуулахдаа ороход бараа нь илт цөөрсөн мэт харагдсан гэнэ. Ингээд тооллого оруулахаар болтол  орчуулагч гэнэтхэн зугтаад алга болжээ. Орчуулагчаа хайж яваад хамгаалагч нартай уулзахад бараа авдагийг нь хэлсэн аж.  Хайсаар орчуулагчаа барьж авахад эзгүй хойгуур нь бараа авсан гэдгээ хүлээжээ. Хохирлыг барагдуулна гэсэн ч алга болсон тул арга буюу цагдаад хандсан гэнэ. Орчуулагч нь Одгэрэл гэдэг монгол нэртэй аж. Захирлаа эзгүй хооронд “агуулахаас бараа авах гэж байгаа юм, дарга нар намайг юмаа зарж байгаарай гээд, агуулахын түлхүүр машины түлхүүртэй үлдээсэн юм, одоо гаднаас машин оруулах хэрэгтэй байна, грашийн хаалга нээ” гэх зэргээр хамгаалагчдыг итгүүлдэг байжээ. Улмаар Б-1 давхарын агуулах руу бууж агуулахаас том цагаан кабельнуудыг машиндаа ачаад гардаг байсан гэнэ. Харуулууд үүнийг нь тэмдэглэж авдаг тул амархан баригджээ.  Харин компаниасаа хулгай хийсэн хятад орчуулагч “... такси бариад Нандин бизнес төвд байх компанийхаа агуулах руу очсон бөгөөд хамгаалагчид нь агуулахаас юм авах гэж байгаа гээд грашийн хаалга нээлгүүлээд машинаа оруулж 1.5 маркийнхаас 4 ширхэг, 2.5 маркийнхаас 6 ширхэгийг авсан. Нарантуул зах дээр очоод хойд талын хаалгаар ороод Тулгаа гэдэг кабель утас зардаг хүн 500-600 мянган төгрөгөөр зарсан. Үүнээс 15 хоногийн дараа бас такси барьж агуулах дээр очоод 2.5 маркийн 6 шуудай утас аваад Баянбүрдийн хойд талын Цагаан байрны тэнд байх түүхий эд авдаг цэгт аваачиж 40 гаран мянган төгрөгөөр тушаасан. Дараагийн удаа нь дахин такси барьж очоод 4X10 маркийн кабель утаснаас нэг боодол 2.5 маркаас 2 шуудайг аваад Баянбүрдийн тойргийн тэнд очоод өгөх гэтэл үнэ мөнгөн дээрээ тохироогүй. Тэр үед хажууд нь байсан дөрвөн залуу шатаагаад зэс болгоод өгье гэж машин дээрээ ачаад явсан ч алга болчихсон. Би хайгаад олоогүй.  Хамгийн сүүлд агуулахаас 2.5 маркийнхаас 5 шуудайг авч Цагаан байр, Баянбүрдийн тойргийн голд байх түүхий эд тушаадаг газар 300 мянган төгрөгөөр зарсан...” гэжээ.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших