.jpg)
Тус улсын ЭМЯ болон Боловсролын яамны сайдын хамтарсан тушаалын дагуу өчигдрөөс орон даяар охидын үзлэг эхэлжээ. Уг үзлэгт өмчийн бүх хэлбэрийн дунд сургуулийн ахлах болон дунд ангийн сурагч охид, коллеж, их дээд сургуулийн 1-2 –р ангийн эмэгтэй оюутнууд заавал хамрагдахаар журамлажээ. Хэрвээ үзлэгээс зайлсхийвэл эцэг эхэд нь болон сургуулийн захиргаанд нь хариуцлага хүлээлгэхээр заажээ. Хоёр яамны түшмэдийн баталж байгаагаар энэхүү арга хэмжээ нь охин биеэ алдах, улмаар жирэмлэснээс болж охид бүсгүйчүүдийн дунд гардаг амиа хорлолтоос урчилан сэргийлэх зорилготой гэнэ. Охидын үзлэгийн үеэр жирэмсэлсэн, жирэмсэлсэнээ мэдэхгүй яваа тохиолдол олон гарч байгаа аж. Гэхдээ энэ нь улс орныг хэт лалжуулах гэсэн бодлоготой холбоотой хэмээн иргэний нийгмийнхэн эсэргүүцжээ. Лалын хатуу хууль журам ёсоор бүсгүйчүүд нь охин биеэрээ нөхөрт ёстой байдаг. Мөн энэ арга хэмжээг хэт компаничлан явуулж байгааг сануулсан байна. Үзлэгийн үеэр нууцлалыг хатуу сахиагүйн улмаас охин биеэ алдсан эсвэл жирэмсэлсэн охид эмэгтэй оюутнуудын нэрс олноороо задарчээ.
NUUTS.mn