Нууц мэдээллийн уурхай

Эмээгийнхээ хуучин бүтээлгийг ГОЛСОН эгч нь 1,2 сая долларын үнэ хүрсэнд дүүгээ шүүхэд өгчээ

Нийтэлсэн: 2017-11-23 07:25:46

 

CNBC-д осолд орж тахир дутуу болсон мужаан эрийн ядуурч зовсон ч эмээгээсээ өв залгамжилан авсан хуучин бүтээлгийн ачаар огцом баяжиж төрсөн эгчтэйгээ муудалцсан түүхийг нийтэлжээ. Калифорни мужийн Лорен Крайтцер гэдэг энэ эр насаараа мужаан хийсэн. Ажилдаа ч сайн захиалга тасардаггүй байжээ. Гэтэл 2007 онд гай таарч осолд оржээ. Эмнэлэгт хагас жил хэвтэж баруун хөлөө тавхайгаараа тайруулж сүүлд нь хэнд ч хэрэггүй шахам нэгэн болжээ. Дуртай чаддаг ажлаа хийх тухай бодлоо бүрмөсөн хаях хэрэгтэй болов. Тахир дутуу болсон тул сарын тэтгэмжийн 1000 доллароор л амиа зогсоож байжээ. Гэтэл тэрээр гурван ч хүүхэдтэй байв.
-Бид сарын 700 долларын хөлстэй түрээсийн байранд нүүж орсон. Байрны мөнгөө төлөөд цаана нь 200-хан доллар үлддэг. Энэ мөнгөөрөө хүүхдүүддээ хоол авч өгчихөөд эхнэр бид  түргэн хоолны газраас нэг долларт багтаан сэндвич, кола авч оройн хоол болгодог байв. Эхнэр  маань ажил хийдэг ч цалин нь хаанаа ч хүрдэггүй. Би ажил хийж чадахгүйн дээр хураасан жаал мөнгөө эмчилгээндээ зарцуулаад дууссан-
Ийнхүү өлөн зэлмүүн амьдралаар 2011 оныг хүргэжээ. Гэтэл амьдралыг нь орвонгоор өөрчлөх эхлэлийг тавьсан нэгэн нэвтрүүлгийг Лорен үзжээ. Тэрээр зурагтаар эртний эдлэлийн тухай “Antiques Roadshow” шоуг үзэж суухад эртний эдлэл цуглуулагч саятан Дон Эллис индианы Навахо омгийхны гар хийцийн оёдол нэхмэл эдлэлийн тухай танилцуулжээ.
 
 
Мөн иймэрхүү эдлэл нь өдгөө 300-500 мянган доллароор үнэлэгдэж байгааг ярьжээ. Үүнийг сонсоод мужаан эр ухасхийн босжээ. Учир нь түүнд зурагтаар харуулж буй бүтээлэгтэй яг ижил бүтээлэг эмээгээс нь өвлөгдөн ирсэн байжээ. Хувцасны шүүгээний мухраас нөгөө бүтээлгээ гарган ирэхэд зурагтаар харуулж байгаа бүтээлэгтэй өнгө, хээ, хэмжээгээрээ яг ижилхэн байжээ. Энэ бүтээлэг нь бас сонин түүхтэй. 2005 онд Лорены эмээ нас баржээ. Түүнийг очих үед ээж эгч хоёр нь хамаг эд хогшлын өнгөтэй өөдтэйг нь хуваагаад авчихсан байжээ.
 
 
-Надад эмээд ээжээс нь өвлөгдөж ирсэн гэх бүтээлэг бас хэдэн хуучин ном л үлдээсэн байсан. Эмээ тэр бүтээлгээр муур нь төрөхөд муужгайнуудаа хучдаг байсан санагдаж байна. Бүтээлгийг ээж эгч хоёрт өгөх гэхэд “энэ муухай хуучин юмаар яах юм” гээд тоосонгүй. Ингээд л би авч цүнхэнд хийгээд гэртээ авчирсан. Авчираад шүүгээний мухарт хийж тэндээ долоон жил болсон-
Эмээ нь Навахо овгийн гар хийцийн бүтээлэг үлдээснийг мэдсэн эр үнэ хүргэж зарахаар эртний эдлэл зардаг дэлгүүрүүдэд ханджээ. Гэсэн ч нэг нь тоосонгүй, хуурамч эсвэл мексик эд байна гээд татгалзжээ. Эцэст нь аз таарч эртний эдлэл наймаалдаг “John Moran Auctioneers” компанийхан шинжилгээнд оруулах санал тавьжээ.
 
 
Шинжилгээгээр навахо омгийн гар хийцийн бүтээлэг болох нь батлагджээ. Мөн доод тал нь 200 мянган доллар хүрэхийг нь хэлжээ. Ийнхүү өмнө нь татгалзсан компаниуд холбоо барьж эхэлжээ. “Жон Моран” гэдэг компани есөн мянган долларын урьчилгаа өгөөд дуудлага худалдаанд оруулах санал тавьсаныг хүлээж авчээ. Дуудлага худалдаа 2012 оны 6-р сарын 12-нд болжээ
 
-Би машинаа засуулах мөнгө хүрвэл болоо хэмээн бодож байсан. Байшин худалдаж авах мөнгөний тухайд нууцхан л найдаж байлаа-
Дуудлага худалдаа эхлээд хэдхэн минутын дараа эмээгийнх нь бүтээлгийн төлөө хоёр баян цуглуулагч халз тулалдаж гарчээ. Нэг нь бүтээлгийн тухайд Лорены нүдийг нээж өгсөн, зурагтаар гарсан цуглуулагч Дон Эллис байжээ. 
-Мөнгөний тоо өсөх тутам ам маань цангаж би усыг саваар нь залгилж байсан санагдана. Сүүлдээ амьсгаа дээрдэж хамаг бие халуу шатах шиг болсон-
Эцэст нь эмээ нь муужгайнуудаа хучдаг, ээж эгч хоёр нь голоод аваагүй бүтээлэг 1,2 сая долларт хүрч Дон Эллис худалдаж авчээ. 
 
 
Дуудлага худалдааны дараа Лорены холын хамаатнууд нь утасдаж мөнгө зээлүүлэхийг гуйжээ. Эгч нь өөрийн биеэр ирж тал хувийг нь нэхэж шүүхдэнэ гэж сүрдүүлсэн байна. Хэлсэн ёсоороо шүүхдсэн ч шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин Лорены гэр бүл хүссэн бүхнээ худалдан авчээ. 250 мянган доллароор том сайхан байшинтай болжээ. Мужаан эр өөртөө 60 мянган доллароор 2012 оны Dodge Challenger SRT8 гэдэг машин худалдан авсан.
 
 
 
Гурван хүүхэд эхнэрийн хамт мөрөөдлөө биелүүлж Франц, Италиар аялжээ.
 
 
Үлдсэн мөнгөөрөө хувьцаа худалдан авч өдгөө хөрөнгийн зах зээлийн муугүй тоглогч болсон гэнэ.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 1
  1. 888 /202.21.106.134/ 2017-11-24 18:27:45

    Эмээ нь тэнгэрээс харж ач хүүдээ бэлэг явуулжээ.Эмээдээ баярла даа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших