.jpg)
Mirror-д мэдээлснээр өдгөө 54 настай Питер Бут гэдэг энэ англи эр хоёр настай байсан төрсөн дүүг нь хэн хөнөөснийг өнгөрсөн 10-р сард цагдаад мэдүүлж 76 настай хойд эцгээ баривчлуулжээ. Тэрээр 50 жилийн турш энэ аллагын тухай хэнд ч хэлэлгүй явсандаа уучлал хүссэн байна. Түүнийг гурван настай байхад нь хоёр настай дүү Пол нь амиа алдсан. Цагдаагийн мөрдлөгөөр хүү шатнаас унаж толгойдоо хүнд гэмтэл аван нас барсан гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл үнэндээ дүүг нь хойд эцэг Дэвид Дирлав зэрлэгээр хөнөөхийг Питер өөрийн нүдээр харсан аж. Тэр өдөр байшингийн хоёр давхарт тоглож байсан хүү өлсөж юм идэхээр доошоо буужээ. Гэтэл гал тогоонд аймшигт зүйлийг харсан байна.
-Хойд эцэг Полыг шалан дээр унагаад толгой руу нь зангидсан гараараа цохиж байсан. Дараа хөлнөөс нь шүүрэн авч толгойгоор нь пийшин савсан. Дүүг шал руу шидэхэд гар нь татганан хөдөлж байсан-
Питер харсан зүйлээсээ ухаан алдтлаа айж буцаж дээшээ гаран өрөөндөө нуугджээ. Тэрээр ээж ах дүү нар нь бүгд л хойд эцгээсээ айдаг байсныг хэлжээ. Бүгдийг нь зодож дарамталдаг байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр л гэхэд Питерийг хоол нэхлээ хэмээн савтай усанд толгойгоор нь дүрж шийтгэсэн байжээ.
-Түргэн тусламж ирэхэд ирэхэд хойд эцэг дүүг шатнаас толгойгоороо унасан гэсэн. Цагдаа нарт ч тэгж хэлсэн. Ээж ч дараа нь тэгж ярьдаг байсан-
Хойд эцгээсээ үхтлээ айдаг хүү болсон явдлыг хэнд ч хэлэлгүй 50 жил тас нуужээ. Гэхдээ саяхан хойд эцэг Дэвидын фэйсбүүкдээ оруулсан зургийг нь хараад сүүлчийн тэвчээр нь барагджээ.
Тэрээр өөрөө гараар хөнөөсөн дүүтэй нь хамт авахуулсан зургаа оруулж “цаг бусаар үхсэн хүүгээ санаж байна” гэсэн хуурамч үгс бичсэн байжээ. Үүнийг үзсэн Питер шууд цагдаад очиж бүхнийг илчилжээ. Өдгөө хойд эцгийг нь баривчилж хүүгийн амь алдсан хэргийг сэргээсэн байна.
NUUTS.mn