Нууц мэдээллийн уурхай

Сургуулийнхаа царайлаг охидын ЖАГСААЛТ гаргаж хоёрыг нь хөнөөсөн 15-тай хүүг баривчилжээ

Нийтэлсэн: 2017-11-23 03:11:34

 

 
People-д мэдээлснээр Америкийн Колорадо мужид нэгэн аймшигт хэрэг гарчээ. Лонгмонте хотын нэгэн сургуулийн 17 настай Макейле Гроте гэдэг охиныг хутгалж хөнөөсөн байна. Аллага охины амьдардаг хорооллын нэгэн байшингийн дэргэд үйлдэгджээ. Охины цогцос олдсоноос хойш долоон цагийн дараа цагдаагийнхан тус сургуулийн сурагч 15 настай хүүг сэжиглэн мөрдлөгөө эхэлжээ. Прокуророос зөвшөөрөл авч гэрт нь нэгжлэг хийхэд хүүгийн өрөөнөөс “үхлийн жагсаалт” гэсэн бичигтэй цаас олжээ. Уг жагсаалтанд үхэх ёстой хүмүүсийн нэрс оруулсан нь дандаа сургуулийх нь охид байсан гэнэ. Жагсаалтын эхэнд талийгаач Макейле Гротегийн нэр бичигдсэн байжээ.
 
 
Хоёрд нь Селена гэдэг охиныг бичсэн байсанд тэр дороо сургууль руу яаран очжээ. Гэсэн ч оройтсон байсан гэнэ. Селена охиныг сургуулиас холгүйхэн хутгалуулсан байдалтайгаар олжээ. Түүнийг яаран эмнэлэгт хүргүүлсэн ч замдаа амиа алджээ. Эмнэлгийн машинд алуурчны нэрийг хэлж амжсан нь өнөөх сэжиглэгдэж байсан хүү байжээ. Хүүг тэр дор нь баривчилжээ. Насанд хүрээгүй тул эцэг  эхийх нь хамтаар байцаахад сургуулийнхаа бүх царайлаг охидыг хөнөөхөөр шийдэж бүр жагсаалт гаргасан гэдгээ хүлээжээ. Тэрээр хоёр ч охинд үерхэх тухайгаа хэлээд татгалзсан хариу авсан нь ийм өшөө авахад хүргэсэн гэнэ. Амиа алдсан охидыг хүү таньдаггүй байсан агаад царайлаг болохоор нь л хөнөөхөөр шийдсэн гэжээ. 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 1
  1. Болд /66.181.160.78/ 2017-11-23 20:05:56

    Манай малнууд дуурайх вий дээ.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших