.jpg)
ХЗ-н сайд Ц.Нямдорж нь ХХБ-ыг улсын хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэж буруутгадаг. Энэ ч үнэний талтай байх магадлал бий. Тэгвэл бас нэг иймэрхүү маягийн үйл явдал баруун хязгаарын Ховдод гарсан нь өдгөө шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Өмнө нь Үенч сумын Засаг даргаар ажиллаж байсан, өдгөө аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон Э.Уртнасан нь 2008 онд өөрийн өмчлөлийн хоёр давхар зочид буудлыг Хаан банкинд барьцаалан 5 ... сая төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай авсан гэнэ. Харин Засаг дарга болсон хойноо буюу 2015 онд өөрийн өмчлөлийн энэ обьектыг Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлж ахуй үйлчилгээний зориулалтай байр болгох зорилгоор 100 сая төгрөгийг сумын ИТХ-аар батлуулж авчээ.Энэ үед сумын иргэн Э.Батзаяа нь Э.Уртнасангийн өмчлөлд бүртгэлтэй Хаан банкны эзэмшилд байгаа зочид буудлын барилгыг зээлийн үлдэгдэл төлбөр болох 60.6 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Үенч сумын Хаан банктай байгуулжээ. Улмаар зочид буудлыг банкны эзэмшлээс чөлөөлөх нэрийдлээр Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан нь хоёр захирамжаар нийт 40 сая төгрөгийг Хаан банкинд шилжүүлж энэ мөнгөөр хувийн зээлээ төлсөн гэж хуулийн байгууллага үзсэн байна. Өдгөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь миний хөрөнгө бус, харин Хаан банкны өмч гэж тайлбарладаг гэнэ. Мөн Э.Батзаяа нь Үенч сумын Хаан банкны тооцооны захирал Дашцэрэнгийн санал болгосны дагуу банкны эзэмшилд байсан барилгыг ахуй үйлчилгээний ордон байгуулахаар худалдан авсан, улсын хөрөнгөөр аваагүй гэжээ. Гэтэл уг обьектыг орон нутгийн өмчид шилжүүлэн авсан акт баримт байдаггүй аж. Харин ч Үенч сумын ИТХ-аас батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн зарцуулалт нь ихээхэн сэжиг төрүүлдэг гэнэ. Уг сангаас 2015 онд 62 сая төгрөг гаргаж 4-р сард 15 саяыг нь Хаанбанкинд шилжүүлжээ. 47,9 саяар Засаг даргын гэх обьектад засвар хийсэн аж. Дараа нь 25 сая төгрөгийг ахин банкинд төлөөд 2016 онд зургаан саяар нь дахин засвар хийсэн байна. Хэрвээ уг обьект орон нутгийн мэдэлд шилжиж ирсэн бол засвар хийхэд хуулийн дагуу тендер зарлах ёстой байсан ч мөнгийг шууд өгсөн аж. Үүнээс болж орон нутагт нийтдээ 93,9 сая төгрөгийн хохирол учирсан гэж гэж хуулийн байгууллага үзжээ.
НУУЦ.мн
uenchiinhen teneg bn da. ene ugaasaa luivarchin . ooroo l bayajaad l bga yum shigee
uench sumnd bol ah duugiinhee demjlegeer oron nutgiin songuulid y***aad garchihdag heseg buleg humuusiin daranguil*** bii bolood baigaa n nuuts bishee. sumdiin zasag darga orlogch darga nariig sumiin irgediin hurlaar heltsuuleed ashig sonirholin zurchilgui gj uzvel aimgiin irgediin hurlaas tomildog bv*** zugeer. thgui bol iimerhuu jijig sumdad heseg bulgeeree niileed ah duu olontoi n haan suuchihdag jishig togtood baigaa. urtnasan gua anh zasag darga bolj baihd huviin hurungu geed baih yumgui banknii zeeltei baisan bol odoo henees ch dutahgui bel benchintei negen bolson n unen.
Urtnasan batsaan nusaa goojuulsan darvaan amtai mangar batsaan baisan da.ovoo tomorchee.
Энэ vнэн шдээ энэ хvн засаг дарга бэлсоноос хойш их монго идэж байгаа урид нь хасгаас зээлж авсан ороо толсон шvvх зов шvvжээ оор их юм бий ..Тэр нvvрсний агуулах мон эко компаньтай гэрээ байгуулж 120 сая тогрог авсан гэсэн гэрч бгаа шдээ сумын иргэд 1 юм бодох болсон энийг засаг даргаас татаж***лгах хэрэгтэй шуналын гамшиг
Uyenchiin zasag ajla hiideggui bainga gadagsha ailchildag.avilg*** heel hahuulid yariltguie.urnii huudii bsan.odo zasag blid bayjij guitssen.hotod3uruu.hovdod 2uruu bairtai geseen.yariad helbel ihe ih maapaan bnaa bna
Avilgatai temtseh gazar ni bariad yavache ene luivarching.suudla ***dahgui gej ulairch bnaa*** gej...
Zasag darga geh neriidleer sum oron nutgiin tusuw mungiig ni niileed idchhdeg z***uu bolowson hvchin ard irgediig ajild awhdaa ah dvv. Bas bolgvi nam harj ajild awdag iim zasagl***in soliwol taaran